Барилгаас дахиад л хүн унажээ

Нийслэлд барилгын ослоор амиа алдах явдал бүр энгийн үзэгдэл болжээ гэхэд хилсдэхгүй болов уу. Энэ сарын эхээр гэхэд нэг барилга дээр ажиллаж байсан гурван залуу унаж амиа алдсан хэрэг намжаагүй байхад дахин нэг эмэгтэй барилга дээрээс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, уржигдар БЗД-ийн 23 хорооны нутагт барилгын гадна фасад хийж байсан 18 настай эмэгтэй С 13 давхраас унажээ. Түүний зогсож байсан өргөгч шатны бэхэлгээ тасарснаас энэхүү харамсалтай хэрэг гарсан байна. Уг орон сууцны барилгын гүйцэтгэгчээр “Зун Шин” ХХК ажиллаж байсан бол туслан гүйцэтгэгчээр “Дай Лхагва” компанийн ажилчид ажиллаж байжээ. Амиа алдсан С “Дай Лхагва” компанийн ажилчин юм байна.

Мөн өчигдөр нэгдүгээр сургуулийн өмнө баригдаж байгаа барилга дээрээс хүн унаж бэртсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 01 хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан гүйцэтгэгч, захиалагч нь тодорхойгүй барилга дээрээс 30 настай эрэгтэй хүн унаж бэртсэн байна. Тэрбээр нуруу, нугасны хүнд бэртэл авсан бөгөөд яаралтай хагалгаанд оржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин