Хөршдөө ил захидал явуулаад шоронд суужээ
Америкийн иргэн Шарон Руссо гэгч эмэгтэйг хөршдөө ил захидал илгээн айлган дарамталсан хэмээн үзэж шүүхээс хоёр хоног шоронд хорьж, нэг жил тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ. Хэдэн жилийн өмнө Шароны хөрш нь түүний гэр бүлийн эзэмшлийн газарт хашаагаа тэллээ хэмээн тэд маргалдсанаас болоод хөршүүдийг өөр хоорондоо харилцахыг хориглосон юм байна. Гэтэл Шарон ямар ч хөршдөө христийн төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэн ил захидал илгэсэн нь шүүхийн шийдвэр зөрчсөн хэрэг болж ийм шийтгэл хүлээсэн байна. Шарон, түүний өмгөөлөгч нь энд айлган дарамтлах сэтгэл өвөрлөөгүй хэмээн мэдэгдсэн ч нэмэр болоогүй байна.
Эх сурвалж: www.assa.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ