Жеки Чаны хүүг хятадууд гурван жилээр яллана

Хүүхэд бага байхад төвөг удах нь бага, харин том болохоороо хэцүү. Нэрт жүжигчин Жеки Чан үүнийг мэддэггүй байсан бололтой. Түүний хүү Жейс торны цаана гурван жил сууж мэдэхээр байна.

Хятадын эрх баригчид түүний хүүг “мансууруулах бодис хэрэглэдэг хүнийг хаацайлсан, хориотой бэлдмэл хэрэглэж байсан” гэж буруутгаж байгаа юм.

Жейси Чаныг өнгөрсөн сард Бээжинд найз нөхдийнх нь хамт саатуулсан юм. Залууст тэр дор нь шинжилгээ хийж мансуурсан байсныг тогтоожээ. Гэвч нэрт жүжигчний хүүгээс олдсон бэлдмэл тун шалихгүй хэмжээтэй байсан учир, тэр хүнд ял сонсох нь юу л бол хэмээн 32 настай Жейсигийн өмгөөлөгч нар хэлж байгаа ажээ.

Ингэхдээ Хятадад хориотой эм бэлдмэлтэй холбоотой гэмт хэргийг хүнд хэрэгт тооцдог бөгөөд цаазаар авах ял оноож болдог юм.

Жейси мансууруулах бодис хэрэглэдэг болсоор найман жил болж байгаа гэж саатуулагдсаныхаа дараа хэлсэн нь дэлхийн олон сая хөвгүүдийн хувьд дууриал болсон нэртэй эцгийгээ гайхашралд автуулжээ.

Гэвч буруу замд орсон хүүдээ туслахын тулд бүхнийг хийнэ гэдгээ Жеки хэлжээ. Олонд танигдсан нэр хүндтэй тэр хүүгээ ийм хэрэг тарьсанд бас уучлал эрэхэд хүрсэн юм.

Жеки Хятадад мансууруулах бодистой тэмцэх сайн санааны элчээр ажиллах болсоор таван жил болж байгаа нь байдлыг хүндрүүлж байгаа ажээ.

Хүмүүсийн зарим нь түүнийг хүүхэддээ зохих ёсоор анхаарал тавьж байгаагүй гэж буруутгаж, харин олон хүн Жекийг дэмжиж, түүнд тохиолдсон явдалд харамсаж байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ