Хутгатай хүн цагаан ордонд нэвтэрчээ

Өнгөрсөн баасан гаригт ерөнхийлөгч Барак Обамаг гадагшаа гарснаас хэдхэн цагийн дараа нэгэн этгээд хашааг даван цагаан ордонд оржээ.

42 настай Омар Гонзалес гэдэг энэ этгээд “Хориотой бүсэд амь насанд аюултай зэвсэг барин зөвшөөрөлгүй нэвтэрсэн” гэдэг зүйл ангиар ял сонсох болоод байна. Хамгаалалтын албанд баривчлагдсны дараа тэрээр “цээжээр өвдөөд байна” гэсэн зовиуртай байсан тул түүнийг Жорж Вашингтоны их сургуулийн эмнэлэгт хүргэсэн байна. Омар Гозалес 9см урт, хөрөө иртэй тонгорог биедээ авч явжээ.

1805 онд ерөнхийлөгч Томас Жефферсоны үеэс эхлэн (тэр үед зөвхөн зарим нэг том арга хэмжээний үед хүмүүсийг оруулдаг байсан) цагаан ордныг олон нийтэд нээлттэй болгосноос хойш хэд хэдэн удаа халдлага гарч байсан бөгөөд энэ удаа зэвсэгт этгээд цагаан ордны байшин дотор нэвтэрч чадсан нь сүүлийн жилүүдэд байгаагүй хэрэг боллоо. 9 сарын 11 ний халдлагын дараа цагаан ордныг нийтэд үзүүлэх явдлыг 2 сар гаруй хугацаанд хааж хамгаалалтын албыг чангатгаж агаарын хил тогтоон Норвегийн шинэ технологит систем хэрэглэн агаарын зайг хянах болсон билээ.

“Урилагагүй гийчин” нэвтрэх үеэр ерөнхийлөгч Барак обама 2 охинтойгоо хамт Camp David явсан байсан бөгөөд тэргүүн хатагтай Мишель Обама Мэрилэнд мужид ажлаар явж байжээ. Өнгөрсөн оны 10 сард 34 настай Майрам Кэри гэдэг эмэгтэй цагаан ордны хаалга руу машинаараа мөргөж хамгаалалтын албанд буудуулсан хэрэг гарч байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ