Хэт даврагчдын эсрэг Хятад улс нэгдлээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн явуулж буй алан хядах ажиллагааг эсэргүүцэж, АНУ-ын явуулж буй цэргийн ажиллагааг дэмжихээ БНХАУ-ын дарга Си Зиньпин мэдэгдсэн байна.

Өнгөрсөн баасан гаригт Францын нийслэл Парис хотноо АНУ, Британи, Герман тэргүүтэй 26 орны төлөөлөл хэт даврагчдын асуудлаар хуралдсан юм. Энэхүү хуралд Европын 13, Африкийн 10, Азийн 3 улсын тэргүүн оролцож байр сууриа солилцсон билээ.

Си Зиньпин “Манай улсын арми АНУ-ын цэргийн ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах бодолтой байгаа. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай ярилцсан. Обама БНХАУ-ын тусламж Иракт хэрэгтэй гэдгийг онцолсон. Мөн энэ долоо хоногт хэт даврагчдаас болж, гэр орноосоо дүрвэсэн хүмүүст тусламж илгээх болно” гэжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин