Лэмпард 18 жил дараалан гоолдов
Английн хөлбөмбөгийн “Манчестер Сити” багийн хагас хамгаалагч Фрэнк Лэмпард тавдугаар тойргийн тоглолтод “Чэлси”-тэй хийсэн тулааныг 1:1-ээр тэнцэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр тооны харьцааг тэнцүүлсэн юм.
Ийнхүү 36 настай тоглогч Английн Премьер лигийн 18 улиралд тоглон гоол хийсэн гурав дахь тамирчин болжээ. “МЮ” багийн холбон тоглогч асан Пол Скоулз 19 улирал дараалан гоолдож байсан бол Райан Гиггз 21 улирал айлын хаалгыг мялаасан аж.
Лэмпард 2001-2014 онуудад “Чэлси” багт хүчин зүтгэж байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ