Монголын хоёр ёкозүна Аки башёг тэргүүлэн барилдсаар байна

Японы мэргэжлийн сүмогийн Аки башё буюу есдүгээр сарын башёгийн наймдахь өдрийн барилдаан өчигдөр өндөрлөлөө. Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал комүсүби Жокорюүтэй барилдаж ёрикири мэхээр даван, найм дахь ялалтаа байгуулан башёг тэргүүлсээр байна.

Мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд Маэгашира Тоёонашиматай барилдан цүкитоши мэхээр найм дахь даваагаа авсан юм. Манай залуу бөх маэгашира 1-ээс барилдаж буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр давсанаар хоёрдахь даваагаа авсан юм. Ялалт болгон дээд амжилтыг ахиулсаар байгаа Кёкүтэнхо Цэвэгням Шохозаныг давсанаар зургаан даваа, хоёр унаатай болжээ. Японозеки Гойедо энэ өдөр Маэгашира Айоямад унажээ.

Дээд зиндаанд шинээр гарч ирсэн манай сүмоч Ичиножёо А.Ичинноров өнөөдөр туршлагатай бөх маэгаширагийн 15-д эрэмбэтэй Окиноумиг ялсанаар дээд зиндаанд долоо ялж, нэг ялагдав. Ингэснээр Монголын хоёр ёкозүна дээд зиндааг тэргүүлэн барилдсаар байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ