Цунамигаас хойш гурван жилийн дараа гэртээ иржээ
Гурван жилийн тэртээ Япон улсад газар хөдөлж, аймшигт цунами болоход алга болсон Суйка хочит муур эзэд дээрээ эргэн иржээ. Өдгөө 64 болон 67 настай гэр бүлийн хос болох Казуко, Такео Ямагаши нар гэрийн тэжээвэр амьтандаа их хайртай байсан гэдэг. Тэд Суйкаг гурван сарын туршид эрж хайсан боловч амжилт олоогүй тул хувь заяатайгаа эвлэрсэн аж.
Гэвч саяхан гайхамшиг болсон гэнэ. Энэ оны дөрөвдүгээр сард хөрш зэргэлдээ орших хотын нэгэн гэр бүлийн хос ой модон дотор тэнэж яваа муурыг харсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ