Цагдаагийн ажилтан 12 настай охины аминд хүрсэн хэргийг прокурорт шилжүүллээ

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг “Таван буудал” орчмын замд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн жолооч Ц.Ууганбаатар нь “Х.Элентра” маркийн 00-23 СЭҮ дугаарын албаны автомашин жолоодож явахдаа явган зорчигч О.Сэрчмааг (12 настай) мөргөж амь насыг нь хохироосон болох нь тогтоогдсон юм.

Хэргийг 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн 201424000821 дугаар олгож мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналтын прокурор хяналт тавин ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин