Өнөөдөр дэлхийн автомашингүй өдөр, тэд ингэж байна харин бид

Жил бүрийн есдүгээр сарын 22-нд олон оронд зохиогддог Дэлхийн автомашингүй өдрийг (World Day Without Car) явган болон унадаг дугуйгаар явах, нийтийн тээврээр зорчих санааг сурталчилах зорилгоор тэмдэглэдэг.

“Хот бол хүмүүсийн орон зай, амьдралын орон зай мөн” гэдэг нь уг өдрийн уриа юм. Хэтэрхий олширсон машин тэрэг бол зөвхөн том хотын асуудал биш. Энэ нь нэлээд эрт дэлхий нийтийн шинжтэй асуудал болж байна.

Авто хөсөг нь манай гаригийн биосфер болон хүнийг өөрийг нь хөнөөж байгаа бөгөөд өдөр бүр 3000 мянга гаруй хүн автын ослоор амиа алдаж байгаа ажээ. Харин алуурчин-машин минут тутамддамжлагаас буудаг гэсэн статистикийн тоо байдаг. Гэтэл үйлдвэрлэлийн хурдац өссөөр байгаа бөгөөд машин нь хамгийн их рекламддаг барааны дунд эхний байранд орж байна.

Автомашингүй өдрийг тэмдэглэдэг уламжлал 1997 онд Англиас эхлэж, нэг жилийн дараа Францад зохиогдсон юм. Тэгэхэд энэ өдрийг ердөө хорь гаруйхан хот тэмдэглэж байжээ.

Гэхдээ бүр 2001 он гэхэд дэлхийн 35 орны нэг мянга гаруй хот уг хөдөлгөөнд нэгдсэн байна. Өнөөгийн нөхцөлд машинаас ор тас татгалзах нь ерөөс боломжгүйг ойлгон, хотын дарга нар болон янз бүрийн байгууллагын удирдах хүмүүсавто тээврийн дагуулж байдаг элдэв асуудлыг олон нийтэд сануулахыг хүсч байна.

Жилд ядахдаа ганцхан удаа. Энэ өдөр олон орны томхон хотууд хотоор явдаг машиныг цөөрүүлж, харин явганаар болон унадаг дугуйгаар явахыг хөхүүлэн дэмждэг юм. Зарим хотод энэ өдөр тусгай арга хэмжээ бас зохион байгуулдаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин