"Мах маркет" нөөцийн мах бэлтгэхгүй

Нөөцийн махны борлуулалт эхлэхэд цөөхөн сар үлдлээ. Нөөцийн мах бэлтгэх ажлыг“Монголын махны холбоо” хэмээх төрийн бус байгууллага голлон зохион байгуулд­аг.

Өмнөх жил буюу 2013 онд “Мах импекс”, “Мах маркет”, “Давшилт” трейд, “Монгол мах экспо” “ANDL”, “Саян-Уул”, “Тайж трейд”, “Баатрууд тэнгэр” зэрэг компаниуд энэхүү ажлыг гүйцэтгэж байсан.

Харин энэ жилийн хувьд дээрх компаниудаас “Мах маркет” ХХК хасагдсан гэлээ.

Хэдийгээр тус компани нь үйлдвэрлэлийн чанар, стандартын шаардлагыг 100 хувь хангасан ч гэлээ санхүүгийн чадамжгүй болох нь батлагджээ. Өөрөөр хэлбэл, шалгалтаар 14,9 тэрбум төгрөгийн өртэй гэж тогтоогджээ.

Дашрамд дуулгахад, Монгол улсаас ОХУ руу мах экспортлох ажлын хүрээнд манай 12 үйлдвэрийг үзсэн бөгөөд бүгд тэнцэж, ОХУ-аас зөвшөөрлөө авсан байна.

ОХУ-д бог малын зах зээл байхгүй, бод мал эрэлт хэрэгцээтэй байдаг ажээ. Түүнчлэн тэдний нэг шаардлага бол зөвхөн үйлдвэрийн аргаар төхөөрсөн махыг авах гэнэ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин