Ослын зогсолтын тэмдэггүй бол “Алуурчин” болох ойрхон

Хууль зүйн салбарын шинэтгэлийн бодлого, Цагдаагийн байгууллага шинэчлэлийн хүрээнд хөдөө орон нутагт ямар ажил хийгдэж байгаа болон гэмт хэргийн зөрчил ямар байгаатай талаар манай сурвалжлах хэсэг танилцаад ирлээ.

Зөрчлийг газар дээр нь арилгуулдаг болох тогтолцоо шаардлагатай байна.

Бид Улаанбаатараас гараад хамгийн түрүүнд Төв аймгийн Баянчандмань сумын Замын цагдаагийн хэсгээр орж, ажил үүрэгтэй нь танилцлаа. Улаанбаатараас Дархан хот орох чиг¬лэлд хамгийн их огцом эр¬гэлт¬тэй байдаг учир зам тээврийн осол хэрэг их гардаг газар юм. Тиймээс ч Баянчандмань сумын замын цагдаагийн газрын үйл ажил¬лагаатай танилцахаар сонгосон юм. Тус хэлтэс нь Жаргалант, Борнуур, Сүмбэр, Батсүмбэр гэсэн сумдын нутаг дэвсгэрийг хариуцан ажилладаг. Өнгөрсөн онд замын цагдаагийн хэсгийн хамт олон орон нутагт хөдөлгөөнд оролцож байгаа жолооч зорчигчдыг хамгаалах бүс бүслүүлэх ажлыг 100 хувь хэрэгжүүлсэн амжилт гаргасан байна.

Одоо зөвхөн жолооч бус тээврийн хэрэгсэлд суугаад замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх зорчигчдыг хамгаалах бүс хэрэглүүлж сургахыг зорин ажиллаж байгаа гэнэ. Ер нь орон нутгийн замд гарч байгаа ослын гол шалтгаан нь хурд хэтрүүлэх, жолооч болон зорчигчид аюулгүйн бүс зүүдэггүй, мөн гулгаатай замд анхаарал болгоомжгүй явснаас, замын нөхцөл байдлыг буруу тооцоолох, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийдэг зэргээс үүддэг байна. Тухайлбал, Баянчандмань сумын Замын цагдаагийн хэсэгт өдөрт дунджаар зам тээврийн 70-90 хэрэг зөрчил бүртгэгддэг байна. Үүнийг бууруулахын тулд 124-ийн даваа, Тайсын хөтөл, Урьхан, Борнуур, 52-ын даваа зэрэг 10 орчим газарт замын цагдаагийн хэсгийн хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгаа гэнэ. Ингэснээр сүүлийн гурван жилийн дотор орон нутгийн замд авто ослоор нас баралтыг 60 гаруй хувиар бууруулж чадсан гэдгийг дуулгаж байлаа.

Орон нутгийн ихэнх жолоочослын зогсолтын тэмдэг, галын хор, эмийн сан байхгүйгээр хөдөлгөөнд оролцох нь элбэг байдаг байна. Гэтэл дугуй хагарах зэргээр техникийн эвдрэл гарсан үед зогссон тохиолдолд зайлшгүй шаарддаг зүйл бол ослын зогсолтын гурвалжин тэмдэг байдаг. Тухайлбал,холын замд тухайн жолоочийн тээврийн хэрэгсэлд эвдрэл гараад зогсоход ослын тэмдэг байхгүйгээс араас нь ирэх тээврийн хэрэгсэл гэрлийн гялбаанд ороод, осол гаргаж, хүний амь нас хохирох их байдаг байна. Тиймээс тус замын цагдаагийн газраас “Дельта авто сервис” ХХК-тай хамтраад цагдаа ашиг олох бус зөвхөн иргэд үйлчилгээ хүргэх үүднээс шинэ үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, Замын цагдаагийн хэлтсийн хажууд “Авто үйлчилгээ төв”-ийг ажиллуулсан гэнэ.

Тус төв нь Улаанбаатарын үнэ ханшаар хамгийн чанартай сэлбэг, тоног төхөөрөмжийг худалдаалах үүрэг хүлээсэн байжээ. Тухайлбал, ослын гурвалжин тэмдэг, галын хор, эмийн сан, гэрлэн дохион зэргийг борлуулдаг байсан учир техникийн аюулгүй байдлыг хангаагүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байвалгазар дээр нь зөрчлийг нь арилгуулах боложтой байсан аж. Гэтэл тус” Авто үйлчилгээний төв”-ийг цагдаагийн байгууллага бизнес хийгээд байна гэсэн иргэдийн санал гомдол гарсан учир хаалгыг нь бариад байгаа гэнэ. Гэтэл биднийг Баянчандмань сумын Замын цагдаагийн газарт очоод 10-30 минут болох хугацаанд газар дээр нь зөрчлөө арилгах боломжгүй буюу арын гэрэл нь шатсан, ослын зогсолтын тэмдэг байхгүй зэрэг хэд хэдэн тээврийн хэрэгсэл зогсож шалгуулсан юм. Эдгээр зөрчилтэй жолооч нарыг замын цагдаагийн газрын алба хаагчид Улаанбаатарт очоод яаралтай зөрчлөө арилгахыг сануулан хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох арга хэмжээ аваад л явуулдаг юм билээ.

С.Хишигбаяр: Ослын тэмдэггүй жолоочоос болж дүүгээ алдсандаа харамсч явдаг

Дорноговь аймгийн Айраг сумын харьяат С.Хишигбаяр “Ослын зогсолтын тэмдэг нь хүний амьтай шууд холбоотой зүйл байдаг юм байна гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн. Дорноговь аймгийн Айраг сумд миний дүү явж байгаад осолд ороод амиа алдсан. Учир нь тухайн зам дээр шөнийн цагаар хоёр цэргийн ангийн машин түр зогсолт хийхдээ ардаа ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүй байснаас миний дүү араас нь ороод, машинтайгаа шатаж нас барсан. Хэнэггүй жолоочоос болж дүүгээ алдсандаа би харамсч явдаг.

Сэтгүүлчдийг ийм сурвалжлага хийгээд явж байгаад баярлаж байна. Магадгүй энэ мэдээ, нэвтрүүлгүүд олон нийтэд цацагдаад, бүх тээврийн хэрэгсэл ослын зогсолтын тэмдэгтэй байсан бол миний дүү эрүүл энх байх ч байсан юм билүү гэсэн бодол төрж байна. Гэхдээ одоо ч болсон бүх тээврийн хэрэгсэл аюулгүй байдлыг бүрэн хангаж олон хүний эрдэнэт амийг авраасай л гэж хүсч байна” гэлээ. Энэ мэтээр аюулгүй байдлыг хангаагүй хайнга жолоочийн буруугаас болж хэчнээн иргэн эрдэнэт амиа алдаж байгааг мэдэхгүй. Ихэнх орон нутгийн зам нарийн байдаг учир техникийн сааталтай тээврийн хэрэгсэл замыг бүрэн чөлөөлөх боломжгүй байдаг, техникийн гэмтлээ засаад дуустал аваарын дохиогоо асаагаад зогсох хүчин чадалтай тээврийн хэсэргсэл байдаггүй гээд олон хүнд асуудал байдаг байна.

Тиймээс орон нутгийн замын цагдаагийн хажууд “Авто үйлчилгээний төв”-үүдийг байгуулж газар дээр нь зөрчил бүрийг арилгуулах боломжоор хангах нь зүйтэй юм. Хэрэв иргэдээс ирсэн гомдлын дагуу цагдаагийн байгууллага тухайн төвөөр ашиг олоод байгаа бол тохирох газраар нь шалгуулаад арга хэмжээ авчихдаг байж яагаад болохгүй гэж. Харин иргэдэд цагдаагийн үйлчилгээг үзүүлдэг “Авто үйлчилгээний төв” нь чанартай сэлбэг хэрэгслийг Улаанбаатарын үнээр борлуулж, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх нь эргээд тухайн жолоочийн амь насыг хамгаалж байгаа нэг хэлбэр гэдгийг анхаарах хэрэгтэй юм.

О.Халиун: Хүн тээврийн автобусууд хурд хэтрүүлэх нь багассан

Төв аймгийн Баянчандмань сумын Замын цагдаагийн хэлтсийн Хөдөлгөөний аюулгүй байдлын байцаагч, цагдаагийн ахмад О.Халиун “Бид зам тээврийн ослыг бууруулах үүднээс олон ажил зохион байгуулж, хийж хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хөдөлгөөнт эргүүлийг хийж, иргэдэд чанга яригчаар ухуулга сурталчилгаа явуулах, шалгалт хийж, хамгаалах бүсийг нь зүүлгүүлж байна. Түүнчлэн хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай хобоотойгоор өнгөрсөн сараас энэ сарын 11-ны хооронд Авто тээврийн үндэсний төвтэй хамтраад “Оюутан тээвэр” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ажиллаж байгаа.Авто тээврийн үндэсний төвөөс хот хоорондын нийтийн автобуснуудад байршил тогтоогч суурилуулсан. Тиймээс хүн тээв¬рийн автобусууд хурд хэт¬¬рүү¬лэх нь багассан” гэв.

Ийнхүү хүн тээврийн автобус Сүхбаатар-Улаанбаатарын чиглэлийн автобус онхолдож олон хүн ами алдсан аймшигт ос¬лын дараа, байршил тогтоогч суурилуулж байж сая хурд хэтрүүлэх нь багассан бол суудлын машинууд хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцсоор л байгаа юм. Тиймээс ч замын цагдаа нар хурдтай яваа тээврийн хэрэгслийг зогсоож, хурдаа тохируулж явахыг байнга сануулдаг байна. Уг нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэж заасан байдаг. Гэтэл жолооч нар ихэвчлэн 100 км-ээс дээш явж байгаа гэдгийг цагдаагийн ахмад О.Халиун онцолж байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ