Хаан банкинд ажиллаж байгаад иргэдийг залилаад 5 жилийн ял авцгаажээ
Бусдын эд хөрөнгө болон түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж Ж.Цэндцуу нь бусдад онц их хэмжээний хохирол учруулсан.
Түүнчлэн Т.Алтанцэцэг, Д.Энхбаяр нар нь ХААН банкинд ажиллаж байхдаа шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан тул Дорнод аймгийн прокурорын газраас 2014 оны 05 сарын 13-ны өдөр 5/94 тоот яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тус аймгийн Сум дундын 10 дугаар шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ж.Цэндцууд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар хувьд ногдох эд хөрөнгийг нь хурааж, 5 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр болжээ.
Мөн шүүгдэгч Т.Алтанцэцэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар хувьд ногдох эд хөрөнгийг хураан, 5 жил 2 сарын хорих ял оногдуулж, Монгол улсын 2006 оны ӨҮТХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.2дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Харин шүүгдэгч Д.Энхбаярт холбогдох хэргийг ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо хэмээн Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ