Шинэ худалдааны цогцолбор иргэдийг ажилгүй болгох нь ээ

Нийслэлд “Авто худалдааны цогцолбор”-той холбоотой гаргасан шийдвэрт “Их тэнгэрийн хас” үндэсний нийгэмлэг болон авто машин борлуулагчид сэтгэл дундуур байна. Тус төв нь ирэх сарын 01-нд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байгаа. Харин үүнд машин борлуулагчид эргэлзэж байгаа төдийгүй НИТХ-ын тэргүүлэгчид, Нийслэлийн засаг дарга шийдвэрээ эргэж харахыг хүслээ.

Хэрэв ирэх сарын 01-нээс техникийн захуудыг хаавал тэнд худалдаа эрхэлж байсан мянган мянган иргэд ажилгүй болж, тэдний ар гэрт эдийн засгийн хямрал үүсэх нь тодорхой юм. Эдгээр хүмүүсийн 80 хувь нь ямар нэгэн санхүүгийн байгууллагад өртэй, орлогын хувьд тогтворгүй учир тус цогцолборын зогсоолын үнийг уян хатан болгох шаардлагатай гэж үзжээ. Түүнчлэн дээрх хугацаанд ашиглалтад орно гэж байгаа цогцолбор маань одоогийн байдлаар хөрс хуулалтын шатандаа явж байгаа тухай авто машин борлуулагчдын төлөөллүүд хэлж байлаа.

Дашрамд сонирхуулахад, “Авто худалдааны цогцолбор”-ын суудлын авто машины зогсоол дөрвөн сая төгрөг, том оврын авто машины зогсоол есөн сая төгрөгийн үнэтэй юм байна.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин