Таван байршилд ус зайлуулах шугам барьжээ

Энэ онд Нийслэл хот орон сууцны хороолол дотор болон нийтийн зам талбай орчмын таван байршилд нийт 3,5 км борооны ус зайлуулах шугам хоолойг угсрах ажилд Замын сангийн хөрөнгөөс 2,6 тэрбум төгрөг зарцууллаа.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эдгээр ажлын тендер зохион байгуулалтыг оны эхний хагаст багтаан дуусгаж шуурхай ажилласан байна. 3-5 сард шалгарсан компаниудын гэрээ байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 100 хувь дуусч, комисст хүлээлэн өгчээ.

Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жуулчны гудамжаас Жигжиджавын гудамж орчимд “Наран тойром” ХХК, Баянгол дүүргийн 3-р хороо, Төмөр замын ЗЦГ, Ган зам зочид буудлын орчимд “Нэмэх сүлжээ” ХХК, Баянзүрх дүүргийн 13-р хороолол, 21-р байр орчимд “Гэрэлт ой” ХХК, Чингэлтэй дүүргийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэрт “Есөн талст оргил констракшн” ХХК, Амгалан-Ботаникийн троллейбусны эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэл “Набсан” ХХКтус тус борооны ус зайлуулах шугам хоолойг суурилуулж дуусгалаа. Ингэснээр тус хэсэгт борооны ус тогтохгүй, шавар шалбааг үүсч, нарийн тоос шороо босохооргүй болжээ гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин