Ариунаа илүү юу Сараа юу, Номин Талст уу Камертон уу...
Монголын урлагийн түүхэнд алтан үсгээр нэрээ мөнхөлсөн, бидний зүрх сэтгэлийг дуу хөгжмөөр эзэмдсэн шилдэг найман хамтлаг, дуучид болох Чингис Хаан, Харанга, Хурд, Никитон, Камертон, Номин Талст хамтлагууд МУГЖ дуучин Т.Ариунаа, зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяа нарыг нэгэн тайзнаас харж сонсож мэдрэх гайхалтай тоглолт маргааш болох гэж байна.
Энэ тоглолт мэдээж хэрэг нэн онцлог хэмээн дурдах зүйлүүд ихтэй юм. Жишээ нь "Big 8 Best hits" тоглолт бол Монголын рок попын түүхэнд шилдгийн шилдэг уран бүтээлчдийг нэг дор нэг тайзанд цуглуулсан анхны тохиолдол гэдгээрээ онцлог. Өнөөг хүртэл тэдний бий болгосон орон зайг гүйцэх уран бүтээлчид гараагүй учир яах аргагүй их найм хэмээн онцлох нь зүйтэй ба энэ удаагийн цугларалт хамгийн эхний бөгөөд сүүлчийн удаа ч байж магадгүй юм.
Мөн рок попын хамгийн үнэтэй хамтлаг дуучид гэвэл тэд мөнөөс мөн. Зохион байгуулагчдын зүгээс Монголын хамгийн өртөг ихтэй тоглолтыг зориглон хийж байгааг ч онцолж байсан.
Монголчууд маань маргааш Төв цэнгэлдэхэд 17.00 цагт эхлэх тоглолтоор бидний сэтгэл зүрхэнд үлдсэн, удаан хугацаанд уулзаагүй уран бүтээлчдээ харж харьцуулж Ариунаа илүү юу Сараа юу, Номин Талст уу Камертон уу, Хурд уу Харанга уу гэдэг мөнхийн асуултын хариултыг сэтгэлдээ өгөх бизээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ