Халдварт бус өвчний эрсдлээс сэргийлнэ

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын захиалгаар Монголын Нийгмийн Эрүүл Мэндийн Мэргэжилтний Нийгэмлэгийн сургагч багш нар энэ сарын 18-ны өдрөөс “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх зөвлөгөө өгөх арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Уг сургалт нь хоёр кредит цагийн хөтөлбөртэй явагдсан бөгөөд тус аймгийн төдийгүй улсын хэмжээнд нас баралт, өвчлөлийн голлох шалтгаан нь халдварт бус өвчин буюу амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөлүүд байгаа бөгөөд хүмүүсийн амьдралын дадал хэвшил, өдөр тутмын хэв маягтай шууд холбоотой юм. 2013-2014 онд Эрүүл мэндийн газраас эмч мэргэжилтнүүдээ чадваржуулах, гадаад, дотоодын сургалтад хамруулахад онцгой анхаарч, эмч мэргэжилтний хувийн соёл, чадварыг дээшлүүлэхэд олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү сургалт бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд 100 хувь хамрагдаж, нэг байгууллагаас 2-3 эмч хамрагджээ. Сургалтад хамрагдсан эмч мэргэжилтнүүд эрүүл зан үйл хэвшүүлэх мэдээллийг үйлчлүүлэгчдэд зөв арга замаар хүргэж, ойлгуулах, тэдний хэрэгцээнд нийцсэн зөвлөгөө өгөх ур чадварыг эзэмших юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин