Наадмаар улсын цол нэмсэн бөхчүүдийн гурваас нь допинг илэрчээ
Жил бүр улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын төв лабораторид явуулдаг билээ.
Энэ жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс авсаншинжилгээний хариу өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ирсэн байна. Шинжилгээнд хамрагдсан бөхчүүдээс гурав нь сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогдсон гэнэ.
Монголын Үндэсний олимпийн хорооноос бөхчүүдээс авсан сэргээшийн шинжилгээний хариу Үндэсний бөхийн холбоонд ирээгүй байгаа аж.
Энэ жил үндэсний баяр наадмаар аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Б.Суманчулуун, Б.Бадамсүрэн, Н.Адъябат, Л.Лха-Очир нар улсын начин цолны болзол хангаж, улсын начин Б.Пүрэвсайхан улсын харцага болсон билээ. Түүнчлэн улсын начин Ш.Жаргалсайхан улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нарыг дараалан давснаар үзүүр түрүүнд үлдэж, улсын харцага Н.Батсуурьт унаснаар улсын гарьд цол хүртсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ