Оросын хамгийн хүнд шоронд бүтэн жил суусан А.Батболдыг ерөнхийлөгч В.Путин цагаатгажээ

Оросын шоронд хоригдоод Ерөнхийлөгч В.Путиний дэмжлэгтэйгээр суллагдсан А.Батболд ярилцлага өгөхийг хүссэн юм. Ингээд түүний яриаг хүргье.

Та өөрт тохиолдсон явдлаа ярина уу?

Яг үнэнийг хэлэхэд бид 1999-2001 оны хооронд Москвад халаасны хулгай хийж амьдардаг байлаа. Эх орныхоо ядарсан ард түмний халаас савыг тэмтэрч явахаар баян оросуудыг мулзалж байсан нь дээр гэж бодоод. Ер нь манай халаасны хулгайч нарын ихэнх нь гадагшаа гарч нүгэл үйлдэх дуртай байдаг. Би Киевский вокзалын хажууханд нэг өрөө байр түрээслэн найз Төгсөөгийн хамт амьдарч байлаа. Бид оросуудаас гадна Москвад жуулчилж яваа гадаадын иргэдийг дөнгөөд байна. Арбат, Улаанталбай, ГУМ, ЦУМ хавиар ажилладаг.

Долоо хоногтоо 1000 доллар ядрахгүй олчихно. Ингэж яваад 2001 оны 3 сарын 11-ний орой бид хоёр “Хуучин Арбат” орчмоор гарсан. Тэгтэл бидний өмнө залуухан хосууд үнсэлцээд ухаан мэдрэлгүй амьтад араас нь дагасаар метронд орлоо. Тэр үед шөнийн 22 цаг болж байсан болохоор метронд хүн цөөтэй байсан юм. Нөгөө хос цахилгаан шатаар доош уруудахдаа ч үнсэлдсэн чигээрээ, хажууд нь бөмбөг дэлбэрсэн ч мэдэхээргүй.

Би тэдний араас дагаж, Төгсөө намайг халхлан кительдэх боллоо. Хэдэн хурууныхаа авъяасыг үзүүлж хүүхний цүнхийг нь зүсч 500 доллар авав. Бид хоёр буцаж шатаар өгсөн метроноос гарах үед энгийн хувцастай хоёр булиа эр үгийн зөрүүгүй гавлаад авч явдаг байгаа. Тэндээс “Хуучин Арбат”-ын хажуугийн цагдаагийн V тасаг дээр авчирчбайцаалт явуулж эхлэв. Бид тооцоо алдчихжээ.

Оросууд тэр чинь Чеченьтэй байлдаж байсан үүний улмаас Москва болон том хотуудын олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газар метрондоо хаа сайгүйкамер суурилуулж тусгай албаныхан нь нүд салгалгүй хянаж байсан юм гэнэ. Азгүй новш чинь камерт нь өртөж хулгай хийж байсан бичлэг тэр чигээрээ гараад ирлээ. Хамгийн гол нь би хэргээ шууд хүлээж Төгсөөг энэ хэрэгт хамаагүй болгохыг зорьсон. Ингээд бид хоёрыг 72 цаг саатуулахаар болов.

Чи тэгээд найзыгаа энэ хэргээс гаргаж чадсан уу?

Бид хоёр 72 цаг саатуулагдаад Төгсөөг батлан даалтад намайг цааш нь аваад явлаа.

Оросын мөрдөнд ачсан хэрэг үү?

Яг 72 цаг саатуулаад тэндээс авч явсан. Саатуулах байр нь цагаан хэрэглэлтэй ор хоол сайтай. Тэнд вареньтэй талх, түрс, томаттай загас идээд л гурав хоносон доо. Би тэнд очоод их сонин зүйлтэй таарсан. Миний орсон камерийн ханан дээр “”Миний нэрийг Батхуяг гэдэг. Би олон жил авах байх. Хэрвээ та эндээс гардаг юм бол Монголд байгаа аав ээж хоёрт минь мэдэгдээрэй” гээд гэрийнхээ утсыг бичсэн байлаа.

Гурав хоногийн дараа намайг алдарт “Путырк”-ийн мөрдөн руу авч явав. Хаант засгийн үеийн харгис хэрцгийгээрээ нэртэй уг мөрдөнд 25 мянган хүн хоригдож байлаа. Очсон өдөр хурууны хээ, гурван талаас зураг авч, жигнэж үзээд хүлээлгийн өрөөнд оруулсан. Хүлээлгийн өрөөнд 50 орчим хүн баригдаж ирсний ихэнх нь оросын бага ястнууд.

Ихэнх нь визний зөрчилтэй жижиг сажиг хэрэг үйлдсэн мялкийхулиганууд. Орсноос хойш цагийн дараа гаднаас бороохой барьсан муухай царайтай гурван хянагч ороод ирлээ. Тэд надтай нэг өрөөнд хоригдож байсан ази төрхтэй залууг шууд л маш аймшигтайгаар зодсон. Удалгүй модон шалан дээр улаан дрожжи дэвсчихэв үү гэмээр залуугийн цус талаар нэг бүрхээд, үнэхээр аймаар.

Лав тэр залууд хугараагүй үлдсэн хавирга, бүлт үсрээгүй шүд гэж байхгүй. Би хажуудах орос нөхөрт “Яагаад энэ залууг зодоод байгаа юм бэ?” хэмээн асуулаа. Тэр “Чи айх хэрэггүй энэ чинь чечень. Чечениүдийг ингэж байвал таарна” гэж огт тоосон шинжгүй хэлэв.

Маргааш өглөө нь өчигдрийн баригдаж ирсэн нөхдийг камерт хувааж, намайг гадаад хүмүүсийг хорьдог тусгай корпус руу авч явлаа. Тэр камерт гадаад гээд байх сүртэй улсууд байсангүй. Хуучин оросын бүрэлдэхүүнд багтаж байсан казак, молдав хэдэн бага ястнууд.

Камерт бие биеэ дарамтлах, хоол ундыг нь дээрэмдэх явдал бий юу?

Тийм юм байхгүй. Хоорондоо зохицоод л болоод байна. Өдрийн хоол ундны норм нь гайгүй. Гадаад гэсэндээ надаас бусад нь эргэлт сайтай. Ганц хэцүү зүйл гэвэл надтай цуг хоригдож байсан азербейджан, киргиз, башкир гээд багууд өглөө орой уншлага уншаад унтуулахгүй.

Нэг сонин зүйл нь лалынхан шээх тоолондоо боовоо угаадаг, их цэвэрч бас цаг нь болохоор скачираа дэлгэж тавиад дээшээ алгаа харуулаад дор дороо залбирна. Сарын дараа надаас Сергей Алтунин гэгч мөрдөн байцаагч мэдүүлэг авсан. Надаас метронд болсон хэргийн талаар тодруулан асуух болов уу гэтэл шал өөр эзэн холбогдогч нь олдохгүй хэрэг дээр чихэж эхлэв.

“Та 2000 оны 12 сарын 25-нд Смоленская станц дээр 50 настай В гэгчийн хоолойг хэрчиж, түүний биед байсан алтан гинж, 2500 рубль, 5000 еврог дээрэмдсэн” гэдэг байгаа. Би ч айх, гайхах зэрэгцэн “Би ийм хэрэг хийгээгүй” хэмээн үнэнээ хэлэв. Гэвч Сергей Алтунин “Монголоо, чи удахгүй хэргээ хүлээх л болно доо" гэж занаад хаалга саван гарав. Маргааш нь намайг гадаад иргэдийг хорьдог камераас гаргаж вор законуудын суудаг тусгай камерт шилжүүллээ.

Би Путыркийн шоронд нэг жил хоёр сар яс суухдаа чамгүй зовлон амссан юм шүү. Хүн амины хилс хэрэгт гүтгэгдэж, нийт 11 удаа камер хэсч, 5 удаа 7-14 хоног өлсгөлөн зарлаж, мөрдөнгийн сахилгад 9 удаа орсон байдаг.

Мөрдөн байцаагч надтай 16 удаа уулзаж байцаалт авсан. Түрүүчийн асуусан асуултаа л давтана. “Чи үсрээд л 5 жилийн ял онооно. Ингэж гүрийгээд чи өөрөө л эрүүл мэндээрээ хохирно” гэж хүртэл панаалдаж үзсэн. Би гүрийдгээрээ гүрийж, хилс хэргийг хүлээгээгүй.

Хагас жил Путыркийн мөрдөнд суусны дараа шүүх хуралд оруулсан. Хулгай хийсэн хэрэгт 1 жил 6 сарын хорих ял, хүн амины хэрэгт 15 жилийн хорих ял оноож нийтдээ 16 жил, 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. Таслагдсан даруйд манайхаар бол дамжин хорих юм даа.

Москвагийн зүүн зах Красный Прянскийн дамжин өнгөрүүлэхэд хүргэж ирлээ. Өрөөндөө 70-80 хулгайч. Өдөр болгон өөр шорон луу ачлага явна. Бас өөр шоронгоос хулгарууд нэмэгдэж ирээд мөнхийн хөдөлгөөнтэй. Тэнд анх очоод Галт гэдэг монол залуутай таарлаа. Түүнийг хараад л золтой л нулимс дуслуулсангүй.

Галт мань мэтийгээ бодвол Орост 2 дахь удаагаа шоронд орсон, орос хэл, оросын эрүүгийн хуулийг сайн мэддэг. Миний хэргийг Галт сонсоод “Чи оросын чангын шоронд 15 жил яс суувал амьд гарч ирэхгүй. Сүрьеэ юм уу өөр нэг халдварт өвчнөөр чад хийнэ. Чамд энэ ял цаазын ял гэсэн үг. Тиймээс давж заалдах хэрэгтэй” гээд миний өмнөөс дээд шүүхэд давж заалдах өргөдөл бичсэн.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин