Украины иргэд Оросын эсрэг дайтахаар бэлдэж байна

Украинд энхийн тухай ярьж байгаа хэдий ч энд тэндгүй дайн байлдаанд бэлдэж буй мэт зураглал ажиглагдаж байгаа аж. Залуу дайчдын курс хаа сайгүй хичээллэн, буудлага, гар тулаанд сургаж, эмнэлгийн ажилтнууд, тэр бүү хэл, партизануудыг бэлтгэж байгаа гэнэ. Секц дугуйлангийн хэлбэр машид тархан, эмэгтэйчүүд хүүхдүүд орж суралцаж байгаа юм байна.

Киевийн “цагаан захтнууд” тулааны сургалтад бүрэн дүүрэн найдлага тавьж, ард иргэдийнх нь олж авсан дадлага туршлага хэзээ нэгэн цагт хэрэг болно хэмээн үзэж байгаа аж. Украины иргэд гардан тулаан, эмнэлгийн анхан шатны тусламж, буудлага, тактикийн бэлтгэл гээд юм юманд суралцаж байгаа бололтой.

Украин даяар янз бүрийн байгууллагууд “Залуу дайчдын курс” хичээллүүлэн, тэдгээрт офисын ажилтнууд, гэрийн эзэгтэй нар, сургуулийн сурагчид гээд бүх л насныхан хамрагдаж байгаа аж.

“Киевийн легион” байгууллагын дайчид гэхэд, нийслэл хотод тэдний гишүүд 10 мянга хол давсан хэмээн гайхуулж байгаа гэнэ. Тэд дайсан нь бүр хаяанд байгаа гэдэгт бат итгэн, өдөр бүр сургуулилж, зарим нь бүр байлдааны дасгал сургуулилт хийхийн тулд ажлаасаа гарахад хүрсэн байна.

Украин улс зэвсэгт хүчиндээ мөнгө хайрлахгүй байгаа бөгөөд антитеррорист ажиллагаанд 9 тэрбум гривень хуваарилагдсаны 4,5 нь хамгаалалтад зарцуулагдаж байгаа аж. Техникийн худалдан авалт, засвар, дүрэмт хувцас зэрэгт мөнгө урсаж байгаа ба НАТО-ын стандартаар бэлтгэсэн эмийн сангийн иж бүрдэлд гэхэд, 700 мянган ам.доллар зарцуулсан байна. Мөн Гуравдугаар рейхийн бэлэг тэмдгийг нээлттэй хэрэглэдэг “Азов” батальон гэхэд, шинэ танкуудтай болжээ.

Энэ бүхэн Украины эсрэг Оросын зэвсэгт түрэмгийлэл хийгдэх тухай өдөр бүр мэдээлж байгаагаас үүдэлтэй аж. Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жинхэнэ солиорлын байдалтай байгаа бөгөөд мэдээ бүрийн эхэнд Оросын зэвсэгт хүчин тэдний хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа тухай эсэн бусын баталгаагүй мэдээллийг цацаж байгаа юм байна.

Харьков хотын оршин суугчид өөрсдийн санаачлагаар хилийн ойролцоо тал газарт нуувч ухаж эхэлжээ. Тэнд хоёр экскаватор ажиллан, ихэнх нь хүрзээр, гараараа ухаж байгаа юм байна. Тэдний сэтгэл хөдлөл нь байлдааны бэлэн байдалтай болж, Харьковтой Орос хиллэдэг 300 км газарт нуувч ухахад бэлэн байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин