Багаасаа урлагт хөл тавьсан Т.Амина СТА боллоо
Өчигдөр Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож, урлагийнхан баяраа тэмдэглэлээ. Энэ үеэр зарим дуучид, уран бүтээлчдийг үнэлэн СТА цол тэмдгээр зарим дуучдыг шагнаж урамшууллаа. Тодруулбал “Ээж минь”, “Одоо л биш”, “00 цаг” зэрэг дуугаараа олны танил болсон дуучин Т.Амина Соёлын тэргүүний ажилтан болжээ.
Тэрбээр өнгөрсөн жил СУИС-ийг дуулаач мэргэжлээр төгссөн. Түүний энэ зун гаргасан “Намайг уучил” дуу нь FM-үүдийн шилдгийн жагсаалтад дээгүүр бичигдсэн билээ. Багаасаа дуу хөгжимтэй холбогдсон тэрбээр сүүлийн үед улстөрд хүч үзэхээр шийдэж МАН-д элсээд багагүй хугацааг өнгөрөөсөн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ