Мэс засал хийлгэнгээ хийл тоглов (видео)
Израилийн мэс засалчид нэгэн өвчтөний тархинд өвөрмөц хагалгаа хийсэн байна. Тэд өвчинд нэрвэгдсэн хийлч эмэгтэйд мэс ажилбар хийсэн аж.
Хамгийн гайхалтай нь, мэс ажилбарын явцад тэр эмэгтэй ухаантай байсан бөгөөд хийл хөгжмөөрөө тоглож байв.
Наоми Элишав гэдэг энэ эмэгтэй найрал хөгжимд тоглодог байсан ч 20 жилийн тэртээ дуртай ажлаасаа татгалзахад хүрчээ.
Гэтэл уржигдар Наомигийн амьдралыг сайн тал руу эргүүлсэн үйл явдал болсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ