Өмнөд Солонгост тамхины үнэ 2 дахин нэмэгдэнэ

БНСУ-ын засгийн газар тамхидалтыг бууруулахын тулд тамхины үнийг бараг хоёр дахин нэмэгдүүлэх хуулийн төслийг боловсруулсан байна. Үүнд тусгаснаар одоо хайрцаг янжуур тамхины үнийг ирэх оноос 4,500 вон болгож нэмэх ажээ. Одоогоор хайрцаг тамхи тус улсад 2,500 воноор зарагддаг байна. Гэхдээ Yonhap агентлагийн мэдээлснээр хуулийн төслийг парламентаар хэлэлцэх үеэр багагүй өөрчлөлт орж магадгүй байна.

БНСУ-ын засгийн газар шинэ хуулийг баталснаар эрэгтэйчүүдийн тамхидалтыг бууруулна гэж үзэж байгаа бөгөөд Солонгос эрчүүдийн ойролцоогоор 41% нь тамхи татдаг гэсэн судалгааг Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллага 2012 онд гаргаж байжээ. Ямартай ч Yonhap-ийн мэдээлснээр 2004 онд тус улсад хайрцаг тамхины үнийг 500 воноор нэмэгдүүлсний дүнд тамхидалт 15%-иар буурсан байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин