Энэ эсвэл сэтгэцийн өвчин болчихсон юм болуу?

Сайн байна уу. Хүн ямар хэцүү байснаа үргэлж мартах юм аа. Би айлын ганц аав ээж 2 минь хамт амьдраагүй аав маань архи уудаг. Би гэдэг хүн эхийн хайр эцгийн хайр гэж юу ч үзээгүй. Ээжийгээ сүүлд том болоод харж байсан.

Аав маань байнга архи ууж намайг зоддог байсан. Хүн огт хайр үзэхгүй өсөхөөр үнэхээр хүнийг хайрлах мэдрэмж гэж алга болчдог юм байна даа. Том болоод нэг залуутай суулаа үнэхээр сайн хүн бурхан надад сүүлд нь ийм хүн хайрлаж байгаамуу гэмээрл гэтэл миний багын араншин надад үнэхээр хэцүү байна. Бид 2 дундаасаа хөөрхөн охинтой.

Гэтэл би байнга л стресстээд огт тайван байж чадахгүй байна аа аргаа бараад бясалгал хүртэл хийж үзлээ би одоо яах вэ? Охиндоо гар хүрээд нөхөртөө уурлаад байх юм манай хадмууд хөөрхий сайхан үрийг минь авч суучаад ингэх ч гэж бодож байгаа байхдаа. Би хайртай хүнээ жаргалтай байлгамаар байна бас үрээ өөр шигээ болгож өсгөмөөргүй байна яах уу? Энэ эсвэл сэтгэцийн өвчин болчихсон юм болуу? Сарын тэмдэг ирэхээр бүүр тэсэхээ болих юм. Надад зөвлөөч…

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин