АНУ-ын шигшээ баг аваргаа хамгаалахаар боллоо
Испани улсад зохиогдож буй сагсан бөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээгийн эхний тоглолт АНУ-Литвийн багийн хооронд боллоо. АНУ-ын шигшээ баг өрсөлдөгчөө 96:68-аар буулган авч аваргаа хамгаалахаар болсон байна. “Мөрөөдлийн баг”-аас энэ үдэш К.Ирвинг 18 оноо, К.Томпсон, Ж.Харден 16 оноо, С.Кэрри 13 оноогоор багийн нөхдөө тэргүүлжээ.
Харин Литвийн шигшээгээ М.Кузминс 15 оноо, 9 самбар, Ж.Валанчус 15 оноо, 7 самбар, А.Жускевис 12 оноо, М.Почус 10 оноо авсан ч энэ нь ялалт байгуулахад хангалттай байсангүй.
Шөвгийн дөрвийн хоёр дахь тоглолт өнөө шөнө болох бөгөөд 2013 оны Европын аварга Франц, 2010 оны дэлхийн аваргын дөрөвдүгээр байрын шагналт Серб хоорондоо тоглоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ