Туул голыг бохирдуулж буй машинууд

Бид сүүлийн хэдэн жилийн турш усны бохирдол, хомсдлын тухай байнга ярьж байгаа хэдий ч дорвитой үр дүнд хүрсэн зүйлгүй гол ус бохирдож ширгэж, татрах нь багасахгүй байна. Үүнд хувь хүн, албан байгууллага, уул уурхайн компаниудын буруутай үйл ажиллагаа маш ихээр нөлөөлж байгаа.
Тухайлбал, нийслэл хотод оршин суудаг иргэд болон байгууллагууд Туул голыг маш ихээр бохирдуулдаг. Урин дулаан цаг болоход иргэд амрах нэрээр Туул голын эрэг дээр хог тарьж, машин тэргээ гол руу оруулж байгаад угаах зэргээр усыг бохирдуулдаг бол албан байгууллагууд элдэв бохир, хайрга зэргийг голын усанд хийдэг.
Тиймээс Туул голыг хамгаалалтын бүсэд авч, усанд автомашинаа угаах зэргээр бохирдуулсан тохиолдолд зохих хариуцлага хүлээлгэж байгаа. Энэ ажлын хүрээнд Улаанбаатарчуудын ундны усны гол эх үүсвэр болсон Туул гол руу хайрга асгасан болон асгахыг завдсан жолооч нарын автомашины дугаарыг нийтэд ил болгожээ. Ирээдүйгээ хатаж, хуурайшсан цөл болгохгүйн тулд бид ухамсартай байж, эх дэлхийгээ хайрлан хамгаалах ёстой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ