Орон нутгийн зорчигч тээврийнхэн мафи үүсгэжээ

Орон нутгийн нийтийн тээврийн осол мэр сэр сонсгдож л байдаг. Бидэнд бараг дасал болсон мэдээлэл гэхэд хилсдэхгүй. Тэгвэл өнөө өглөө буюу 21-ний 08.00 цагийн орчимд Цонжигболдогийн орчим зам тээврийн ноцтой осол гарч нийгмийг цочирдуулав. Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу ирж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус 08.00 цагийн үед осолдож , ослын улмаас 6 хүн газар дээрээ амиа алджээ. Автобусанд 46 хүн явсан ба олон хүмүүс хүнд гэмтэн Налайх дүүргийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Бүх хүнд гэмтсэн иргэдийг удахгүй ГССҮТ-д авчрах аж.

Үүнээс үүдэн манай уншигчийн ирүүлсэн нэгэн бодит явдлыг хүмүүст анхааруулга болгох үүднээс сийрүүлэв. Ер нь орон нутгийн нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэд ч өөрсдөө тэдний үйлчилгээнд маш хайнга хандаж зохих шаардлагыг тэр бүр тавьдаггүй аж.

"Тавдугаар сарын 25-ны нямгариг. 13.00 цагийн “Хөтөл” явах тасалбар авах гэсэн боловч байсангүй. Яг одоо гарлаа гэсэн микро автобусанд суусан боловч хүн дүүртэл нь хүлээв. Энэ бол байдаг л нэг асуудал гэж бодлоо.Микро автобус 12.12 цагт хөдлөөд “Дроган” төвийн баруун талд байсан хоосон том автобусанд шилжүүлэн суулгах нь тэр.

Тэнд нилээн удаан хүлээв. Ямар асуудал гараад хүлээгээд байгааг асуутал яараад байгаа бол хөлсний жижиг тэргэндээ 25 мянгаа төлөөд яв, эсхүл дараагийн албан ёсны автобусанд суугаад яв. Билет байхгүй за гэж өөдөөс бараг даапаалав. Үнэхээр дараагийн автобусны билет байхгүй гэнэ.

Дөнгөж дөч л хүрч байгаа дүү минь гэнэт бурхан болчихлоо гэсэн мэдээ аваад явах гэж байгаа надад иймэрхүү асуудал хорвоо яаж ингэж хүнээр тоглож чадаж байнаа хэмээн бодоход хөнгөхөн хүргэж байв. “Надад асуудал тулгараад байна. Би хурдан явах хэрэгтэй гэхэд микроны жолооч нар хүний зовлонгоор тоглоом хийж суух аж.

Ингээд тэссэнгүй автотээврийн хяналт руу залгахад “Бидэнд хамаагүй Драгон төвийнхөнд ханд” гэлээ. Мөн удалгүй хяналтын албаны хэдэн хүн ирснээ тохиролцоо хийгээд буцаж байна. Уг нь хяналтынхан ирсэн юм чинь албан ёсны нийтийн тээврээр үйлчилнэ гэж бодтол харин ч жолооч элдвээр хэлж, зарим зорчигчид хөөрхий илүү мөнгө хийх гэж байсан хүний замд саад боллоо гэх мэтээр шүүмжилж зохих шаардлага таисныхаа хариуд харин ч өөрөө буруутан боллоо.

Жолооч “Манай автобусанд хурд хэмжигч байхгүй болохоор чиний суух байсан 13.00 цагийн унаанаас хойно гарсан ч түрүүлээд очно ямар тэвчээргүй юм бэ” гээд загнаж гарлаа. Мэргэжлийн хяналтаас ч хүмүүс ирсэн боловч машиндаа шатахуун хийлгэж аваад явчихлаа. Авлигын нэг хэлбэр л дээ. Ингээд бид ямар ч баталгаагүй галзуу хулгана гэгч микро автобусанд суугаад нисээд буулаа.

Тэр өдөр Драгон төвийн хяналтаар хэн гэдэг байцаагч байсан,ямар арга хэмжээ авсан, мэргэжлийн хяналтын байцаагч нь хэн байсан, хэдэн литр шатахуун хийлгэсэн гэдгийг эргэж сөхвөл төрийн албан хаагчид яаж ажлаа хийдэг нь харагдана.

Үүнээс үзвэл орон нутгийн зорчигч тээврийн салбарт мафи маягийн халтуурны тогтолцоо хэдийнэ бий болчихсон, үүнтэйгээ ч холбогдох албаны хүмүүс эвлэрч бараг хамтран ажилладаг болсон нь тодорхой аж.

Энэхүү болсон явдлын мөрөөр бид сурвалжлах болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин