Фидель Кастрогийн машиныг таксинд явуулна
Гавана хотод очсон жуулчид Кубын удирдагч асан Фидель Кастрогийн хуучин хувийн машинаар явж болно. Кастрогийн машины бүх паркийг Кубын таксины “Куба такси”-д шилжүүлэх болжээ.
“Жуулчид машины эзний нэрийг сонсоод итгэж чадахгүй байна гэцгээж байгаа” хэмээн таксинд явах болсон машинуудын нэг “Чайка” машины жолооч Мойсес Суарес хэлснийг хэвлэлд дурдсан байна.
Энэ ньЗСБНХУ-ын ГАЗ, ЗИЛ заводад үйлдвэрлэсэн хөнгөн тэрэгнүүд бөгөөд эдгээрийн заримыг Кастрод Никита Хрущев бэлэглэж байжээ.Улсын таксины “Куба такси” парк нийтдээ 24 машин авах ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ