Мадоннагийн янаг амрагийн ээлжит явдал

Алдарт дуучин Мадоннагийн зүрх бас дахин эзэнтэй болсоор нэлээд хэдэн сарын нүүр үзэж байгаа бололтой. Тэр өмнөх амраг, бүжигчин Брахим Забайтаас салмагцаа Тимор Стеффен гэдэг залуутай уулзаж учирдаг болжээ. Хайртай залуу нь түүнээс хорь гаруй дахин дүү бөгөөд дөнгөж 26 настай гэдэгт нь 55 настай од огтхон ч санаа зовдоггүйажээ.

Саяхан тэд Нью-Йоркийн Бродвейд нэг арга хэмжээнд оролцоод явжээ. Чухамхүү энэ үеэс өрнөдийн сэтгүүлчид дуучны дагуулыг анхаарах болсон байна. Тэр энэ оны нэгдүгээр сараас эхлэн гэрэл зургийн дуранд үе үе өртөх болсон гэдгийг тэд дурдаж байна.

Жишээ нь, тэд Grammy шагнал гардуулах ёслолд хамтдаа ирж байжээ. Дуучин, Тимор хоёр бүр өнгөрсөн оны өвөл Швейцарт танилцсан юм гэж Мадоннад ойр дөт байдаг нэг хатагтай хэлжээ. Тэд дуучин загвар зохиогч Валентино Гараванигийн дундад зууны шилтгээнд байнга шахуу ирж, амардаг байна.

Мадонна, Тимор хоёр өөрсдийн найз нараас нуугддаггүй, илүү дотно харилцаатай болох арга чарга эрж сүвэгчилдэггүй аж. Гэсэн ч тэдний энэ “хэсэгхэн зуурын” харилцаа хэдийнэ хагас жил үргэлжилж байгаа ажээ. Тимор дэлхийн нэр цуутай дуучинтай учрахаасаа өмнө бүжгийн төрөлд муугүй ажиллаж байсан гэнэ. Тэрээр Майкл Жексонтай ажиллаж байсны сацуу, Бейонси, Крис Браун нартай хамтран ажилладаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин