14 настай хүндийн өргөлтийн аварга
Жейк Шелленсчлягер бол АНУ-ын Балтимор хотын дунд сургуульд сурдаг 14 настай жаал хүү. Тэр хүндийн өргөлтөөр хэдийнэ хоёр жил хичээллэж байгаа ажээ. Хүү олон жилийн туршлагатай тамирчдын хүрч чаддаггүй амжилтад энэ хугацаанд хүрсэн байна.
Тэр өөрийн жингээс илүү хүндийг хэдийнэ өргөж байгаа гэнэ. Саяхан жаал хүү дэлхийн дээд амжилт тогтоож, өөрийн жингээс хоёр дахин их хүндийг(136,08 кг буюу 300 фунт) өргөжээ. Энэ нь түүний жин болон түүний насны төрөлд дээд амжилт болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ