Автобус осолдож зургаан хүн амиа алдлаа

Өнөөдөр БЗД-ийн нутаг дэвсгэрийн ойролцоо Цонжигболдогийн орчим зам тээврийн ноцтой осол гарлаа. Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу ирж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус 08.00 цагийн үед осолдож , ослын улмаас 6 хүн газар дээрээ амиа алджээ.

Автобусанд 46 хүн явж байжээ. Үлдсэн хүмүүс нь хүнд гэмтэн Налайх дүүргийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Бүх хүнд гэмтсэн иргэдийг одоо ГССҮТ-д авчирч байгаа юм байна.

Мөн аймгийн төвөөс осолд өртсөн хүмүүсийн ар гэрийнхнийг яг одоо Улаанбаатар хот руу авчирч байна. Ослын газарт Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн аврах шуурхай салбарын алба хаагчид, Налайх дүүргийн онцгой байдлын хэлтэс, Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Уул уурхайн аврах ангийн нийт 10 автомашин, 41 хүн ажиллаж байна. Ослын үеэр автобус 4-5 удаа эргэсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Ослын талаар эргэн мэдээлэх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин