Бухимдсан од аав охиноо найз залуугаас нь салгалаа
{!!!right!!!}Холливуудын нэрт жүжигчин Уилл Смитийг мэдэхгүй хүн гэж үгүй. Харин саяхан түүний 13-н настай охин өөрөөсөө ах залуутай зураг авхуулсан нь олон нийтийн сүлжээгээр цацагдаж хэвлэлийнхний бай болоод байсан юм.
Энэ бүхэнд холбогдуулан уурлаж бухимдсан Уилл Смит “en.mediamass.net” сайтад ярилцлага өгсөн бол ээж нь ч хэвлэлүүдээр дамжуулан сэтгэгдлээ илэрхийлээд авсан.
Тэгвэл Уилл Смит 13 настай охиноо 20 настай найз залуугаас нь салгаж, сэтгэл зүйн эмчилгээнд хамруулсан байна. Тэрбээр эхнэр Жада Пинкеттай удаан ярилцсаны эцэст дээрх шийдвэрийг гаргасан гэнэ.
Уилл Смит охиноо ээжтэйгээ хамт Техас мужид амьдарч байх хооронд охиныхоо найз залуутай нь уулзаж, зөвлөлдсөний эцэст салгасан гэнэ.
Түүнчлэн уг асуудлаас үүдэн охиноо сэтгэл санааны хямралд орж болзошгүй хэмээн үзэж, улсдаа хүүхдийн сэтгэл зүйн эмчилгээгээр нэгт ордог сэтгэлзүйчийг хөлсөж авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ