MCS-ийнхэн ”Вива сити”-гийн оршин суугчид коланд бялуурч байна
Хотын өнгө үзэмж болсон барилга байгууламж өнөөдөр ар араасаа л босож байна. Гэхдээ барилгуудын чанарын асуудал дээр мөн метр кв хэмжээ гээд л нийгэмд ард иргэдийн уур бухимдлыг төрүүлэх зүйлс ч ихээхэн гарсаар байгаа.
Залуусын хороолол хэмээн өдөр шөнөгүй сурталчилж, өнгө өнгийн байшингаа олон кино рекламанд тоглуулсан “MCS пропертиз Холдинг” компаний “Viva city“ барилга оршин суугчдаасаа гомдолын мөр дагуулсаар л байгаа.
Тухайлбал өнөө олон өнгийн нүд хуурсан будаг нь нэг удаагийн цас бороо даахгүй урсаж одсон, кв метрийн зөрүүтэй гэхчилэн гомдлыг хэлж болно. Мөн эд сар шинийн үеэр ус тасарсан гэх мэтээр тус орон сууцыг хэл ам тасарлагүй дагуулдаг. Харин одоо гоожуураас нь битүү шавар, зэвтэй “кола” гоожиж байгаа аж. Барилгын чанарын асуудал хурцаар тавигдах болсон өнөө үед чамгүй олон жил орон сууц, барилга байгууламж босгож салбартааа чадалтайд тооцогдож байсан “MCS пропертиз Холдинг” ийнхүү тараа таниуллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ