Туркэд Twitter-ийн араас YouTube-ийг хориглолоо

Туркийн эрх баригчид өчигдрөөс эхлэн YouTube-ийг хаасан талаар BBC мэдээллээ. Тус улсын Харилцаа холбооны зохицуулах хэлтэс вэб хуудсандаа “YouTube-ийн эсрэг захиргааны арга хэмжээ авсан, мөн тус сайтын удирдлагуудтай хэлэлцээ хийж байгаа” гэж мэдээлсэн байна.

Туркийн томоохон албан тушаалтнууд Сирид цэргийн ажиллагаа явуулах талаар хэлэлцсэн дуу бичлэгийг YouTube-д байршуулснаас үүдэн энэ хоригийг тавих болжээ. Нэрээ нууцалсан эх сурвалжуудын мэдээлж буйгаар Туркийн тагнуулын албаны дарга, Гадаад хэргийн сайд, Зэвсэгт хүчний орлогч даргын нарын яриаг YouTube-д байрлуулсан гэнэ. Туркийн шүүх Twitter-ийг хаах шийдвэр гаргасны маргааш нь дээрх бичлэг YouTube -д тавигдсан юм. Туркийн шүүх Twitter-т тус улсын нууцын зэрэглэл бүхий мэдээлэл цацагдсан тул энэ сарын 21-нд хорих шийдвэр гаргасан. Харин ирэх сараас эхлэн эрх баригчид Facebook-ийг хааж магадгүй гэж олон улсын шинжээчид таамаглаж байна. Учир нь энэ сарын эхээр Ерөнхий сайд Рэжэп Эрдоган тус улсад Facebook-нийгмийн сүлжээг хориглох боломжтой талаар ярьсан. Гэхдээ үүнийг чухал шаардлагатай үед хийх болно гэж мэдэгдсэн юм. Өмнө нь тэрбээр нийгэмд Twitter сөрөг нөлөө үзүүлж буйг анхааруулж, тус нийгмийн сүлжээгээр дамжуулан улс орны талаар худал мэдээлэл түгээдэг гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин