Целлюлит буюу таргалах өвчин гэж юу вэ?
Целлюлит өөхөн давхарга уу, эсвэл өвчин үү?
Целлюлит нь жирийн нэг таргалалт биш юм. Францын эрүүл мэндийн яам энэ өвчнийг арьсан доорхи өөхөн эдийн өвчин гэдгийг албан ёсоор зарлажээ. Өөхөн эдэд болж байгаа өөрчлөлтөөс нь хамаарч өөхлөг, хаванлаг, холбогч эдийн гэж ангилагдана. Үүнээс сүүлчийнх нь эмчилгээ авахдаа муу.
Энэ өвчнийг хэрхэн таних вэ?
Арван эмэгтэй тутмын найм нь нас биеийн галбир, жин, хөдөлгөөний идэвхээс үл хамааран энэ өвчнөөр өвчилдөг. Целлюлитээр 14 настай хүүхэд ч өвдөж болно.
Целлюлит гэж юу вэ?
Эрүүл өөхөн эдээс бодисын солилцооны дүнд гарах ялгадас нь судасны ханаар нэвчин цусанд ордог. Энэ механизм алдагдсанаар целлюлит үүснэ. Судасны ялтсан хана бөглөрснөөс эдийн ялгадас цусанд орж чадахаа больж эс нь кальцжина. Улмаар тунгалагийн урсгал сааталд орж өөхөн эд кальцжих явц нэмэгдэнэ. Хэрвээ мэдрэлийн судал таарах юм бол өвдөлт үүсгэж болно. Целлюлитийн эсүүд ус татах чадвартай байдаг тул өвчилсөн хэсгүүдийг хавагнуулдаг.
Целлюлит үүсэх гол шалтгаан юу вэ?
Сүүлийн үеийн судалгааны дүн целлюлитийн гол шалтгааныг гормоны хямрал гэдгийг нотлоод байна. Бэлгийн бойжилт, жирэмслэлт цэвэрших үед болон жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэхэд гарах гормоны өөрчлөлт юм. Мөн хоолны буруу дэглэм, сэтгэлийн хямрал, хөдөлгөөний дутагдал, орчны бохирдол зэргээс шалтгаалдаг. Удамшлын хүчин зүйлс ч багагүй нөлөөлнө.
Целлюлитийг яаж оношлох вэ?
Биеийн тарган хэсгийн арьсыг чимхээд үз. Хэрэв жүржийн хальс шиг бэржийж байвал целлюлит эхэлж байна гэж үзэж болно. Их төлөв гуя, өгзөг, хэвлий, гарын дээд хэсэг, өвдөгний хонхорт илэрнэ.
Целлюлитээс тусгай тос хэрэглэн ангижирч болох уу?
Урьдчилан сэргийлэх тоснууд л байдаг. Өвчин эхэлсэн үед ямар ч нэмэргүй.
Энэ өвчний эсрэг ямар эм хэрэглэх болж байна?
Электростимуляци буюу тогоор цочроох эмчилгээ бий. Ингэснээр булчин, арьсан давхаргын цусан хангамж, тунгалагийн урсгал сайжирдаг. Гэвч целлюлитийн эс тунгалагийн ба цусны судсыг дарсан байвал үр дүнгүй. Саад болж байгаа зүйлсийг арилгасны дараа энэ аргыг хэрэглэвэл эмчилгээний үр дүнтэй. Массаж, бранш – массажийн арга гэж бий.
Урьдчилан сэргийлэх ач холбогдол өндөртэй ч “чулуужсан” целлюлиполиз – тусгай электродоор арьсан дор цочрол өгөх хэрэгсэл. Массажтай хавсруулан хэрэглэдэг. Хэрвээ өвчтөн 20 см-ийн урт зүүг нь хараад айхгүй л бол үр дүн сайтай арга.
Липосакци – дэлхий дээр хамгийн өргөн хэрэглэж буй арга. Тусгай тариурын тусламжтайгаар өөхийг соруулж авдаг. Жин ихтэй үед юм уу гуя, өгзөг, хэвлийн хэсгийн жигд тархалттай өөхөн эдийг соруулах боломжгүй. Эмчийн уран чадвараас бүх зүйл шалтгаална.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ