С.Ганбаатар: Нийтийн баялгийг хэсэг хүн цөлмөж, эзэмшиж байгаагаас шударга нийгэм тогтож чадахгүй байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг “VIP” ярилцлагын буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газраас цалин, тэтгэврийг инфляцитай уялдуулаад 30 хувь нэмсэн гэж байгаа ч бодит байдал дээр 20 мянган төгрөгийн нэмэгдэл нь юу ч болохгүй байна гэдэг. Гэтэл иргэдийн худалдан авах чадвар өдөр ирэх тусам муудаж байхад “Бид цалингаа нэмсэн” гээд суугаад байж болох уу?

-Ард иргэд, тэр дундаа цалин багатай хүмүүсийн хувьд асар их хүнд тусч байгаа. Яагаад гэвэл, бараа, бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч байна. Энэ нь эмэгтэйчүүд, тэтгэвэр авч байгаа иргэдийн хувьд маш хүндээр тусч байгаа юм. Тэгэхээр үүнийг нэг хэсэг нь гомдлоод, нөгөө хэсэг нь PR-аар аргалаад яваад байдаг юм биш ээ. Үүнийг яаж шийдэх ёстой гэвэл, улсын гурван талт хэлэлцээрийг дариу хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, юмны үнийг тогтоодог бизнес эрхлэгчдийн төлөөлөл, бараа, бүтээгдэхүүний үнэ өссөнөөс болж хохирох магадлалтай хөдөлмөр хийж байгаа жирийн иргэдийн төлөөлөл ҮЭ-ийн хороондын улсын хэлэлцээрийг ширээний ард суугаад ярьдаг. Гэтэл нэг хэсэг нь “Юмны үнэ өсөөгүй шүү дээ” гэж байхад нөгөө хэд нь “Өсөлтөөс болж миний авдаг 300 мянган төгрөгийн цалин 200 мянган болчихоод байна” гэж байгаа. Нэг ёсондоо энэ маргааныг ширээний ард суугаад, шаардлага гарвал хатуу үг хэлээд тооцоо, судалдаагаа нийлүүлээд ярьдаг зүйл нь улсын гурван талт хэлэлцээр гэж бий. Харамсалтай нь үүнийгээ хийхгүй байна. Тэгэхээр ойрын үед яаралтай, ард иргэдийн нүдэн дээр ил тод хийх нь чухал байна. Миний хувьд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдагчаар зургаан жил ажиллахдаа гурван талт хэлэлцээрийг хийдэг байсан. Энэ нь нийгэмд бий болж байгаа баялгаа шударгаа хуваарилах механизм. Мэргэжлийн үгээр хэлбэл, нийгэмд бий болж байгаа баялгийг буцаагаад шударгаар хуваарилахдаа цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, татварын механизмаар өгдөг.

-Тэгвэл хуваарилах зарчим нь шударга биш байгаа хэрэг үү?

-Яг үнэн. Юмны үнийг 30 хувиар өсгөчихөөд өссөн түвшин нь хэдхэн гэр бүлийн халаасанд ороод байна. Энэ өссөн байдал ажилчин хүний халаас руу орохгүй байна гэдэг маргаан бий. Энэ үүднээсээ улсын гурван талт хэлэлцээрийг нэн яаралтай эхлүүлэх явдал нь өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлын гол гаргалгаа.

-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо гурван талт хэлэлцээрийг хийхийг удаа дараа шаардаж байгаа. Гэвч үүнд тэдний алдаа бий юү, эсвэл төр хариуцлагагүй хандаж байна уу?

-Үйлдвэрчний эвлэл үүнд шардлага сайн тавьж байгаа. Харин Засгийн газар энэ шаардлагыг нь хүлээж авах ёстой гэж бодож байна. Ажил олгогч бизнесмэнүүдийн төлөөллийг цуглуулаад Үйлдвэрчний эвлэл, Засгийн газрынхан нь хамт суугаад “Юмны үнэ хэдэн хувиар өссөн. Цалин хөлсний асуудал дээр хувийн хэвшлийнхнийг ингэж нэмье. Засгийн газрын чигийн хүмүүсийн цалин болон тэтгэвэр, тэтгэмж хариуцдаг сайд нь ийм гаргалаа байна. Одоо харин үүнийг далимдуулаад та нар бараа, бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй шүү. Хэрвээ нэмэхээр болбол лицензийг чинь хураана” гэдгээр хандах хэрэгтэй.Энэ бизнесмэнүүд чинь Засгийн газраас лиценз, зөвшөөрөл авч байж бизнес хийдэг. Зүгээр нэг талд явдаг хүмүүс биш. Тэгэхээр ингэж гурван талтайгаа яриад хэлэлцээр хийж, гарын үсэг зурснаар хууль батлагддаг. Харин энэ хуулиа хэрэгжүүлэх хамгийн чухал байна.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин