300 өндөр настан түрээсийн байранд орлоо

"Ахмадын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны 300 айлын орон сууцанд журамд заасан шалгуур хангасан ахмадууд орж эхэлсэн байна. Энэ орон сууцны хамгийн сүүлийн ээлжинд орох 74 ахмад өчигдөр эрхийн бичгээ гардан авчээ. Хөтөлбөрт төр нийгмийнхээ төлөө олон жил хөдөлмөрлөсөн ч өдгөө өөрийн гэсэн амьдрах орон гэргүй, ахмад дайчин, хэлмэгдэгсдийн ар гэр, хүнд өвчтэй хүмүүс багтсан юм. Нийт иргэдийн 58.3 хувь нь эмэгтэй, 41.7 хувь нь эрэгтэй, 20 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 76 хувь ахмад настан, дөрвөн хувь нь байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөн орон гэргүй болсон иргэд эзэлж байгаа. Орон сууцанд орж байгаа ахмадуудын хамгийн өндөр настай нь 104 настай юм. Ахмадуудыг оруулж буй байрны хамгийн жижиг өрөө нь 25.8 метр квадрат, том өрөө нь 37.3 метр квадрат хэмжээтэй. Нэг метр квадрат талбайн түрээсийн төлбөр 3000 төгрөг бөгөөд уг байрыг ахмадууд сард 77.4-111.9 мянган төгрөгөөр түрээслэн ашиглалтын зардлаа нэмж төлөн амьдрах гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин