Украин бүсгүйчүүд Орос залуустай секс хийхгүй байхыг уриалж байна

Оросын түрэмгийллийг эсэргүүцэж, зэвүүцсэн Украин эмэгтэйчүүд тэмцлийн шинэ хэлбэр бодож олжээ. Фэйсбүүк хуудсан дахь 1,700 гаруй лайктай Украин эмэгтэйчүүдийн бүлэгт цамцан дээр “Оросуудад бууж өгч болохгүй” гэж бичсэн зураг нийтлэгдсэн байна. Энэ бүлэгт Орос бараа худалдан авахгүй байж, Орос эрчүүдтэй бэлгийн харилцаанд орохгүй байхыг бүх эмэгтэйчүүдэд уриалжээ. Эрчүүдийг иймэрхүү зүйлээр дарамтлах уламжлал 2000 жилийн өмнөх Грекээс үүсэлтэй гэнэ. “Лисистрата” хэмээх инээдмийн зохиолд дайныг зогсоохын тулд нөхөр, нууц амрагтайгаа бэлгийн харилцаанд орохоос татгалзаж буй Грек бүсгүйн тухай гардаг. Өнгөрсөн сард Токио хотын мужийн амбан захирагчийн сонгуулийн дүнг эсэргүүцэж, дээрхийн адил уриалга гаргаж байв. 2003 онд эмэгтэйчүүд мөн ийм “дайралт” хийснээр Либерит 14 жил үргэлжилсэн иргэний дайныг зогсооход нөлөөлсөн гэж үздэг. Тэгэхээр Украин эмэгтэйчүүдийн тэмцэл хямралд нөлөөлөх ч юм бил үү?

m31llki7zrmekcpvuf_2863125a 534364 2ca5aa486

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин