Уран гулгагч Ким Юна мөсний шоу тоглолт хийнэ

Өмнөд Солонгосын алдарт уран гулгагч Ким Юна ирэх тавдугаар сарын 4, 6 –ны өдрүүдэд Сөүлийн олимпын цэнгэлдэх хүрээлэнд мөсний шоу тоглолт хийхээр болжээ. Гарцаагүй алтан медаль авах ёстой байсан гэж үзэгдэж байсан гулгагч маань энэ жил зодог тайлж байгаагаа мэдэгдсэн. Тиймээс тэрээр өөрийн мөсний шоугаа хийх гэж байгаа бололтой.

Тус шоунд урилгаар оролцох уран гулгагчдын нэрсийн жагсаалтыг "All That Sports" агентлаг гаргажээ. Уг жагсаалтад Сочигийн өвлийн олимпын наадмын уран гулгалтын хосын төрөлд алтан медаль хүртсэн Оросын Татьяна Волосожар, Максим Транков, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр олимпын мөнгөн медаль хүртсэн Казахстаны Денис Тен нарын уран гулгагчид байна. Мөн 2002 оны олимпын алтан медальтан Алексей Ягудин энэ шоунд оролцох гэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин