ОХУ-ын Засгийн газар “iPad”-ыг тагнуулын төхөөрөмж гэв

ОХУ-ын эрх баригчид техник технологийн томоохон үйлдвэрлэгчдийн таблетууд зөвхөн орчин цагийн хэрэгцээ шаардлагыг хангахаас гадна тагнуулын үйл ажиллагаа явуулдаг гэж мэдэгдлээ.

Энэ тухай тус улсын харилцаа холбооны сайд “Правда” сонинд ярив. Николай Никифоров “Таблетууд манай улсын аюулгүй байдлыг сахин хамгаалж байдаг дотоод сүлжээнд нэвтрэх талбар болж хвуираад байгаа нь үнэн. Үүнд “iPad”, Samsung-ийн таблетууд нэрлэгдсэн. Үүнтэй холбоотой мэдээллийг манай улсын тагнуулын байгууллага анхааралтай ажиллаж судалж байна. Засгийн газрын хэмжээнд явагддаг уулзалт чуулганд гадны төлөөлөгчид таблетаа тагнуулын төхөөрөмж болгон ашиглаж байгааг бид мэддэг” гэжээ. ОХУ-ын харилцаа холбооны сайд Никифоров Украин, Крымын асуудлаас хойш АНУ, Европын технологийг ОХУ-д хэрэглэхгүй байх уриалгыг Төрийн Думд гаргаад байна. Гэхдээ албан ёсоор хориг тавихгүй гэдгээ Николай мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин