“Твиттер”-ийн шинэ апдэйт “жиргээ”-нд ач холбогдол өгчээ
Цахим орчин дахь нийгмийн сүлжээний томоохон төлөөллийн нэг “Твиттер” компани өөрсдийн микроблогоо өргөжин тэлж, шинэ апдэйт хөгжүүлсээр байна. Хамгийн сүүлд тус компани “Твиттер” орчинд “жиргэсэн” зураг “Хамаатуулах” буюу “Tag” үйлчилгээ нэвтрүүлэх болсноо зарлалаа.
Компанийн зүгээс микроблогт тавигдсан зураг илүү нийгмийн хүрээг хамрах ёстой гэж үзсэн учир “Tag” үйлчилгээг ашиглажээ. Хэрэглэгчдийн мэддэгчлэн энэ үйлчилгээ нь “Фэйсбүүк”-т анхлан хэрэгжсэн байдаг бөгөөд зураг дээрх хэрэглэгчдийн хаяг автоматаар бүртгэгдэж тэдний “Timeline”-д нийтлэгддэг билээ. “Твиттер”-ийн шинэ апдэйт нэг зураг дээр 10-аас илүү хүн тэмдэглэхгүй. Мөн урьд нь зурган “жиргээ” 140 тэмдэгтээс “хороодог” байсан бол энэ удаа зурагт жиргээ 140 тэмдэгтийг чөлөөлжээ. Гэхдээ “Твиттер”-ын шинэ апдэйт сонголттой. Хэрэв хэн нэгэн хэрэглэгч таныг зурган жиргээнд тэмдэглэсэн бол үүнийг зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэх тохиргоо бий гэнэ. Эхний ээлжинд зураг “Tag”-лах үйлчилгээ “iPhone” хэрэглэгчдийн “Твиттер”-т нэвтэрч эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ