Умардын бүх оюутан залуус үсээ Ким Чен Унтай адилхан засуулах ёстой

Умард Солонгост эмэгтэй 18, эрэгтэй 10 төрлийн үс засалтыг зөвшөөрдөг талаар манай сайт өмнө нь бичиж байсан.

Харин одоо байдал өөрчлөгджээ. Умард Солонгосын эрх баригчид улсынхаа их, дээд сургуулийн бүх эрэгтэй оюутанд хандан төрийн тэргүүн шиг үсээ янзлуулах шаардлага тавьсан талаар “BBC” мэдээллээ.
“Хүн бүрийн нүүрний хэлбэр, толгой өөр өөр учраас ийм үс засалт зохихгүй хүн ч байна” гэж зарим солонгос ярьж байна.
Өмнө нь хориотой наймаа хийдэг хятадууд л Ким Чен Уных шиг ийм стилиэр үсээ янзлуулдаг байсан гэнэ. Иймээс Ким Чен Уных шиг үс засалтад умардсолонгосчууд тийм ч дуртай байдаггүй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин