Гэр бүлийн хүчирхийлэл эмгэнэл болчихоод байна

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг энэ долоо хоногт Засгийн газарт өргөн барихаар төлөвлөж буй талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал хэллээ. Хүчирхийллийг жирийн хүмүүс үйлддэг байна. Сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай хүмүүс үйлддэг нь нотлогдсон гэнэ.

Д.Энхжаргал захирал хэлэхдээ "Бидний дунд ажиллаад, хэвийн амьдарч байгаа хүмүүс ийм хэрэг үйлддэг. Яагаад гэвэл тэд энэ үйлдлээ хэвийн гэж боддог. Өөрийг нь эсэргүүцэж чадахгүй, эрхшээлд нь байгаа тохиолдолд хамгийн хайртай хүмүүсээ яасан ч яах вэ гэж боддог. Тэртэй тэргүй хууль нь энэ хүмүүсийг хамгаалж чадахгүй, цагдаа намайг яаж ч чадахгүй гэж бодсон хүмүүсийн өдөр тутмын үйлдэл. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ирсэн хэргүүдийн олонхи нь ийм байдаг. Хүүхдэдээ зодуулсан өндөр настнууд маш олон ирж байна. Эцэг нь хүүхдээ элдвээр тарчлааж байна. Эхнэрээ зодож байна. Үнэхээр эмгэнэл болчихоод байна" гэлээ. Түүнчлэн Засгийн газрын гишүүдийг гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хувийн асуудал гэж битгий хараасай. Мөнгө гаргах юм байна гэж битгий бодоосой хэмээн онцлон хэлжээ.

Ямартай ч хуулийн төсөл энэ долоо хоногт засгийн газарт хүргэгдэх бололтой. Харин нийгэмд, ард түмэндээ мөнгө зарах дургүй засгийн газар төслийн хэрхэн хүлээж авахыг л харах үлдэж байх шиг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин