“Уолт Дисней”-н дараачийн бүтээл юу байх вэ
Боб Айгераар удирдуулсан “Уолт Дисней” компани ойрын хугацаанд дараачийн шинэ бүтээлээ олны хүртээл болгоно гэлээ. Компанийн зүгээс фэнүүддээ зориулан “Ер бусын гэр бүл” хүүхэлдэйн киноны дараагийн ангийг гаргахаар болсноо мэдэгджээ.
“Уолт Дисней” компанийн гүйцэтгэх захирал ( CEO ) Боб Айгер энэ тухай ярихдаа “Бид өнгөрсөн хугацаанд “Ер бусын гэр бүл”, “Cars” зэрэг хүүхэлдэйн киног шинэчилж, дараагийн ангийг нь олны хүртээл болгохоор ажиллаж байсан. Эхний ээлжинд найруулагч Брэд Бөрдийн “Ер бусын гэр бүл 2” хүүхэлдэй кино нээлтээ хийх болно” гэжээ. Энэ тухай өчигдөр “Disney Pixar”-ийн албан ёсны “Фэйсбүүк” хуудаст тавигджээ.Мөн хувь нийлүүлсэн “Disney Pixar” компани 2015 оны эхээр “Немогийн эрэлд” анимэйшн хүүхэлдэйн киноны дараагийн ангийг хийхээр бэлтгэл ажилдаа орсон бөгөөд “Finding Dory” буюу киноны нэгэн баатрын нэрээр нэрлэж магадгүй аж. Дашрамд дуулгахад “Cars”, “Cars 2” цуврал бүтээлүүд нийтдээ 560 сая ам.долларын ашгийг зохион бүтээгчиддээ авч иржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ