“iWatch” бүхэлдээ худал цуурхал
Өнгөрсөн хугацаанд “Apple” корпорацийг ухаалаг бугуйн цаг үйлдвэрлэнэ хэмээн хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр румор, элдэв мэдээлэл гарсаар байв. “iWatch”-ийн тухай өнгөрсөн жилээс эхлэн маш олон цуурхал, дахин шинэчилсэн буюу “Rumor concept” хэвлэлээр цацагдаж байсан бөгөөд энэ бүхнийг огт үндэслэлгүй цуурхал хэмээн “Opte.ch” агентлагийн шинжээч, сэтгүүлч Майк Ойертли мэдэгдлээ. Хэдийгээр “iWatch”-ийг энэ онд худалдаанд гарах болов уу хэмээн “Apple”-ийн фэнүүдийн зүгээс хүлээлт ихтэй байсан ч Тим Күкийн компани нэг ч удаа албан ёсны мэдээлэл цацаж байсангүй. Үүнээс үзэхэд “iWatch” цуурхал төдий таамаг байсан нь илэрхий мэт. Майк Ойертли энэхүү мэдэгдлийнхээ тухай “Apple корпораци нэг ч удаа энэ бүтээлийг хийж байгаа, худалдаанд гарна, технологийн баг томилсон гэх зэрэг албан ёсны мэдэгдэл хийж байгаагүй.
Үргэлжлэлийг эндээс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ