Веб дизайны хамгийн орчин үеийн хандлага
Өнөө үед Вебийн дизайны тухай ярихад хамгийн түрүүнд “flat design” буюу “хавтгай дизайн” гэсэн нэр томъёо сонсогдох болжээ. Энэ шинэ чиг хандлага сүүлийн хэдэн жилд хүчтэй гарч ирлээ. Томоохон IT компаниуд бүтээгдэхүүндээ үүнийг баримтлах болсон нь улам бүр дэлгэрэх нөхцлийг бүрдүүлж байна.
Тиймээс IT мэргэжилтнүүд төдийгүй хүн бүрт “хавтгай дизайны” тухай ойлголт хэрэгтэй болжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлдлээ. Таалан соёрхоно уу. “Flat design” гэж яг юу вэ? Энэ тухай анх удаа сонсож байгаа хүмүүст “хавтгай дизайн” нь хуудаснаасаа товойсон мэт харагдуулах чамин дизайны элементүүдийг нь хасах гэсэн ойлголт хамгийн түрүүнд бууна. Тодруулбал сүүдэр, градиент буюу уусалт, ойлт зэрэг элементүүдийг гурван хэмжээст мэт харагдуулдаг чамин хэлбэрүүдээс татгалзахыг хэлнэ. Дизайнерууд өнөөдөр “хавтгай дизайнд” татагдах болсон нь түүний орчин үеийн, цэвэрхэн байдал, элдэв чамин эффектүүдээс илүү агуулга, өгч байгаа мессэжэд хүмүүсийн анхаарлыг хандуулдгаас болж байгаа. “Хавтгай дизайны” эсрэг тохиолдлыг “Rich design” гэдэг. Энэ нь дээр дурдсан дизайны чамин эффект, хийцүүдийг аль болох ихээр оруулсныг хэлнэ. Гэхдээ “rich design”-ыг Скюоморфизмтай (Skeuomorphism) хольж болохгүй. Скюоморфизм нь ямар нэг зүйлийг түүний амьдрал дээрх бодит байдалтай нь зориудаар маш адилхан бүтээх аргыг хэлнэ. “Flat design”-ы үүсэл гарал Өнөөдрийн биднийг хүрээлж байгаа Веб болон Дижитал ертөнцийн хийц дизайн болгон өмнөх үеэс уламжлагдсан нь тодорхой. Яг анхны үүсэл гарлыг нь хэлэхэд хэцүү ч дизайн урлагийн зарим нэг хөгжлийн цаг үеүдээс хайж болно. Дизайны “Swiss style” “Хавтгай дизайны” түүхийг ярихад “Swiss style” буюу заримдаа “Олон улсын Типографик Стиль” гэгддэг урсгалыг заавал хөндөх хэрэгтэй болно. Швейцараас гаралтай энэ урсгал 1940-1950 онуудад нэлээд голлож байжээ. Swiss дизайны жишээ “Swiss style” дизайн нь голдуу тэгш хэмтэй дөрвөлжин блокууд (grid), sans serif фонттой текстүүд болон цэвэрхэн шаталсан агуулгын бүтэцтэй байдаг. Типограф нь энэ урсгалын гол элемент учраас 1957 онд Helvetica typeface-ыг Швейцарт бүтээжээ. Минималист хэв маяг Өнөөгийн “хавтгай дизайны” өөр нэг гол эх сурвалж нь Минимализм. Минимализм нь архитектур, дүрслэх урлаг, дизайны урлагийг хамарсан урт түүхтэй, өргөн ойлголт. Минимализмтай холбоотой ойлголтууд маш өргөн боловч “хавтгай дизайны” хувьд зөвхөн түүний илэрхийлэх аргыг л өвлөж авсан юм. Товчхон хэлбэл илүүц хэрэгцээгүй хэсгүүдийг хасаад зайлшгүй байх ёстой хэдхэн зүйлсээр дүрслэх арга. Үлдсэн зүйлсээс нэгийг л хасах юм бол тэр дүрслэл нь утгаа алдах тэр хэмжээнд хүртэл нь хасаж товч бөгөөд оновчтой болгодог. Minimalist дизайны жишээнүүд Минималист дизайны гол элементүүд нь геометр дүрснүүд, хурц тод өнгө, цэвэрхэн шугамнууд байдаг. Минимализмын үеийн хамгийн алдартай бүтээл бол Ив Клэйны “Blue Epoch” (Хөх эрин зуун) Үргэлжлэлийг эндээс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ