“Бөгс долоогч”
Батцэнд гэгч нэгэн төрийн менежер өчигдөр ичээд, бараг орой унтаагүй байх. Зураг нь интернэтэд байдаг байсан бол бүр онигоо болох байв. Учир юу гэвэл өчигдрийн жиргээчдийн ярианы гол сэдэв мань хүн байж таарсан юм. Түүний салбарынхаа сайдад хаягласан бялдуучлал ханхалсан албан бичиг нь интернэтийн хуудаснаа тарж, түүнд олон нийтээс “бөгс долоогч” цолыг хайрлав.
Тэрээр тайлбар хүргүүлэх тухай албан бичигтээ “Бурхан хүнийг бүтээж бусдыг нь барилгачид бүтээсэн гэдэгчлэн хийсэн бүтээсэн нь нүдэнд харагдааж гарт баригдам сайхан салбарыг манлайлан удирдаж байгаа сайд таны энэ өдрийн амгаланг айлтгахын ялдамд, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлэхэд байнга тусалж дэмжиж байдагт тань талархал илэрхийлье. Сайд таны хомсхон цагаас хумслан оюуныг тань чилээсэндээ хүлцэл өчсүү. Хүндэтгэсэн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Батцэнд” гэжээ.
Ингээд л жиргээ ар араасаа хөврөв.
-Аль ч түвшинд бөгс долоогч нарын эрин үе удахгүй дуусаж, долоосон бөгснийхөө үнэрт гүн хордох цаг ирж байна гэдгийг та бодож үзсэн үү?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ