Эдийн засгийн форумд Н.Батбаяр сайд нь сүүдрээ ч харуулсангүй

Яг одоо Төрийн ордонд “Монголын эдийн засгийн форум” чуулга уулзалт салбар хуралдаанаар үргэлжилж байна. Энэхүү томоохон уулзалтад хүн бүхэн анхаарлаа хандуулж байна. Манай улсын эрх баригчид болоод гадаадын томоохон төлөөлөгчид Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг юу гэж дүгнэх бол гэхчилэнбүгдийг чих тавин хүлээж байна. Энэ удаагийн чуулга уулзалт манай улсын эдийн засаг уналтад орсон яг энэ мөчид болж буйгаараа ихээхэн онцлогтой.Тиймээс манай Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, жирийн иргэдээс эхлээд ихээхэн ач холбогдол өгч байгаа.

Гэтэл хамгийн сонирхолтой нь энэ өдрийн чуулганаас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг олж харсангүй. Бүр салбар хуралдаанууд дээр ч бараагаа харуулсангүй. Уг нь “Монголын эдийн засгийн форум” уулзалт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хамгийн их хамаатай.

Гэсэн ч тэрбээр үүнд огтхон ч ач холбогдол өгсөнгүй. Тэгэхээр улсынх нь эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцаж байхад салбар хариуцсан сайд нь хаачсан гэсэн үг вэ. Эсвэл өөрийгөө Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтийг тэнгэрт гартал сайжруулсан гэж үзээд байгаа юм уу.

Өнгөрсөн хугацаанд эдийн засаг хэрхэн хямарч байсныг ард түмэн бэлхнээ хэлнэ. Монгол Улсын эдийн засгийн бодлогыг тодорхойлж байгаа хүн нь хариуцлагагүй гэхэд үнэхээр хариуцлагагүй байна. Хариуцлагагүй гэдгээ ч тэрбээр өнөөдрийн үйлдлээрээ харуулж байгаа юм.

Энэ удаагийн чуулга уулзалт “Монголдоо бүтээцгээе” нэрийн дор явагдаж байгаа бөгөөд ирээдүйд бүхнийг сайхан болно гэсэн тэмүүлэлтэй чуулжбайгаа. Гэсэн ч өнөөдрийн чуулганы нээлтийн арга хэмжээнээс харахад Монголын эдийн засаг хямарсныг эрх баригчид ил биш, далд хүлээн зөвшөөрлөө.

Тухайлбал, Эдийн засгийн форум Кармен дууриар эхлэхийг анх удаа сонсч, харав. Бараг зүүдэндээ ч итгэмээргүй. Кармен бол эмгэнэлт дуурь шүү дээ. Тэгэхээр энэхүү эмгэнэлт дууриар Монголын эдийн засаг хямарсныг илэрхийлж байгаа хэрэг.

Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал эмгэнэл илэрхийлэх дээрээ тулчихаад байхад Эдийн засгийн хөгжлийн сайд нь яагаад ирсэнгүй вэ гэдгийг хэвлэлийнхэн түүнээс хэдэнтээ асуух ёстой.

Эдийн засгийн хөгжлийн сайд нь ийм чухал арга хэмжээнд сайдынхаа хувиар оролцох ёстой. Оролцох, оролцохдоо Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар үнэн бодит илтгэл хүртэл тавих хэрэгтэй байсан юм. Гэтэл Н.Батбаяр сайд илтгэл тавих нь бүү хэл Төрийн ордон руу зүглээ ч үгүй бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин