Зурган дээр гоё гарахын тулд зургаан сар гэртээ орогнов
Тун удахгүй селфи судлал нэлээн эрч хүчээ авах бололтой. Хүмүүс сүүлийн үед өөрөө өөрийнхөө зургийг авах хүсэлдээ дийлдэн энэ нь жинхэнэ донтолт болох хэмжээнд хүрчээ.
Жишээ нь, 19 настай Денни Боумэн өөрийнхөө зургийг гоё авахын тулд хагас жилийн хугацаанд гэрээсээ гараагүй гэнэ. Түүний өөрийгөө авсан зургууд ерөөсөө таалагдахгүй байсан аж.
Гоё сайхан зураг авахын тулд энэ залуу хичээлээ хаяад зогсохгүй 13 кг жин хаяжээ.
Өдөр бүр Боумэн өөрийн iPhone утсаар 200 орчим зураг дарж байв. Үүндээ тэр нэлээн олон цагийг зарцуулдаг байсан юм. Үүний улмаас энэ залуу дэндүү эцэж тураад зогсохгүй сэтгэл санааны хямралд оржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ