Кондукторууд өдөрт 200-300 мянган төгрөг халааслаад буудаг гэж үү?
Кондуктор гэхээр л муухай ааштай, хэрүүлч нэгэн байдаг гэсэн ойлголт нийгэмд бий. Муу нэртэй ч тэд иргэд, олон түмэнд үйлчилсээр л байна. Кондукторуудын ажил өглөө үүрээс эхэлж, шөнө дуусдаг. Бид“Эрдэм Транс” компанийн МУБИС – Яармагийн чиглэлийн автобусанд МУБИС-ийн үүднээс суугаад Яармагийн эцэс орлоо. Энэ хоорондоо кондуктор Н.Мөнхболдтой ярилцсан юм. Нэг удаа ч болов кондукторуудын үгийг хамтдаа сонсоцгооё.
Кондуктор гэхээр л ааш муутай, хэрүүлч хүмүүс байдаг гэсэн ойлголт нийгэмд байдаг. Үйлчлүүлэгчид та бүхэнтэй ямар байдлаар харьцдаг бол?
Кондуктор биднийг ард түмэн хүндэлдэггүй. Маш буруу ойлголттой байдаг.Ард түмний мөнгийг өөрсдөө хармаалаад гэртээ харьдаг гэж ойлгодог. Гэтэл хаягдал цаас болоод үлддэг энэ тасалбарыг таслаагүйгээс болоод бид шоронд орчих гээд байдаг.Билет 500 болсон ч гэсэн 400 төгрөгийн билеттэй явж байх үед та нар 100 төгрөгийг нь өөрсдөө идлээ гэж хэрэлдэнэ. Өдөрт 200-300 мянган төгрөгтэй буудаг гэж ярина. Хөгшчүүл орж ирээд билетээ ерөөсөө үзүүлдэггүй. Миний буурал үс, зүсийг хар гэдэг. Уг нь тэр билетийг үзүүлээд яв гэж тараасан шүү дээ. Гацаж түгжирсээр байгаад цагаасаа 5 ,10 минут хоцорчихвол дарамтлаад эхлэнэ.Бидэнтэй холбоотой бүх мэдээлэл муу сөрөг байдаг. Ямар ч тохиолдод бидний буруу болдог. Ялангуяа телевизүүдээр биднийг хүн биш мэтээр ярьдаг. Өөрсдөө нэг удаа кондуктор хийгээд үзвэл уг нь ойлгоно доо.Ганц ч удаа зорчигчдод зөв ойлгуулая гэж бодохгүй шүү. Нэг удаа ч болов энэ хүмүүс чинь цаг наргүй ажиллаж та бүхнийг ажилд чинь,гэрт чинь хүргэж өгч байна гэдэг талаас нь нэг ч юм ярихгүй.Хамгийнгол ард иргэд маань биднийг зөв ойлгож соёлтой харьцдаг болоосой л гэж хүсэх байна.Баяр ёслолын үедцагдаа, эмч нар л ажиллаа гэхээс нийтийн тээврийнхэн ажиллаа гэж нэг нь ч ярихгүй. Нийтийн тээвэртэй холбоотой бүх яриа муу талаас нь харсан байдаг. Аливаа юм сайн муу хоёр талтай шүү дээ.Авто үзлэгт ороход автобусанд хөгжим байхгүй бол тэнцүүлдэггүй. Тэгэхэд заримдаа хүмүүс хөгжим тавьлаа гэж хүртэл уурладаг. Бид яг үнэндээ ийм л нөхцөлд ажилладаг.
Ер нь кондукторуудыг мөнгө залгидаг, 200-300 мянган төгрөгтэй буудаг гэх яриа яагаад гарах болсон гэж бодож байна?т
Нуулгүй хэлэхэд нилээн хэдэн жилийн өмнө тийм асуудал байдаг байсан юм билээ. Одоо бол тийм боломж ч байхгүй. Жийп машинтай хүн хүртэл таксинд явж байна.Дээр нь энэ олон микро автобус, шугамын давхцал их байхад арай л гэж нормоо биелүүлж байхад юун тэр мөнгө төгрөгтэй буух бэ?
Та бүхэн өглөө хэдэн цагаас ажилдаа гараад хэдэн цагт буудаг вэ ?
Өглөө гэр нь хол ойр байдгаасаа шалтгаалаад үүрийн4.30– 5.00 цагийн хооронд гэрээсээ гардаг. Харин орой шөнийн 00 цагаас01 цагийн үед гэртээ харьцгаадаг. Ингэж л цаг наргүй ажиллаж байна. Улсын баазынхан бол цаг нь гайгүй байдаг юм билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ